'Met Gala' үдэшлэгийн хараа булаам, хачин жигтэй, халуухан төрхүүд


'Met Gala' үдэшлэгийн хараа булаам, хачин жигтэй, халуухан төрхүүд
2019 оны 05 сарын 09. 15 цаг 40 минут

Нью-Йоркийн Метрополитен музейд жил бүр 'Met Gala' үдэшлэг зохион байгууллагддаг уламжлалтай. Үдэшлэг жил бүр тодорхой сэдвийн дор зохиогддог ба олны танил одод, загварын нөлөө бүхий хүмүүс 'Met Gala' үдэшлэгт тусгайлан зориулж гоёлоо сонгодог байна. 

Өнгөрсөн онд "Тэнгэрлэг биес: Загвар ба Католик шашны төсөөлөл" сэдэвтэй байсан бол энэ жил Америкийн сэтгүүлч Сьюзен Зонтагийн "Кэмпийн тухай тэмдэглэл" эссэнээс санаа авчээ. Товчхондоо, тодорхой стиль, хэв маягт баригдаагүй гоёлыг энэ жилийн 'Met Gala'-аас харж болох нь ээ.

Оскарын шагнал гардуулах ёслол дээр хилэн хар даашинз өмсөж олны анхаарлыг татсан Үнсгэлжин эр Билли Портер энэ удаа 'Клеопатра' киноноос санаа авч Египетийн нарны бурхныг дүрсэлсэн алтлаг өнгийн гоёл өмсчээ. Түүнчлэн Лэди Гага хувцсаа хэд хэдэн ч удаа сольж, жинхэнэ 'үзүүлбэр' үзүүлсэн бол Cardi B-ийн даашинз 30 мянган чимэглэлээс бүтэж, 35 хүн 2000 цаг ажилласны эцэст дуусгасан гэх мэт үдэшлэгийн гоёлууд өөр өөрийн онцлогийг шингээсэн харагдана.  

Эх сурвалж: http://www.ub.life

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.khentiinews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.