Эвийн цагаан өргөө


Эвийн цагаан өргөө
2019 оны 09 сарын 13. 04 цаг 39 минут

Үгийг Б.Амаржаргал

Аяыг Д.Шинэбаяр

ЭВИЙН ЦАГААН ӨРГӨӨ

СУРГУУЛИЙН СҮЛД ДУУ

Хатан Хэрлэнгийн хээлэх урсгалаар

Хэнтий нутгийн алдарт сургууль

Хийморь сүлд нь өөдрөг залуус

Хөгжил ирээдүйг уриалан дуудна

        Ертөнцөд ганцхан бидний ирээдүй

        Эвийн цагаан өргөө минь түшнэ

        Ертөнцөд ганцхан монголын ирээдүй

        Эвийн өргөө мэргэжлийн сургууль минь    

Эгшигт хаврын зөөлөн аялгуу

Эргэн харагдах сэтгэлд хоногшоод

Хүслээр хөглөгдсөн одтой залуус

Хөгжлийн дэвшилд яаран тэмүүлнэ

        Ертөнцөд ганцхан бидний ирээдүй

        Эвийн цагаан өргөө минь түшнэ

        Ертөнцөд ганцхан монголын ирээдүй

        Эвийн өргөө мэргэжлийн сургууль минь

Мөнгөн хонхны жингэнэсэн цуурай

Сэтгэлийн дуудлагыг аялан хөглөөд

Мөрөөдлөөр жигүүрлэсэн цогтой залуус

Монголын хөгжлийг дуудна

        Ертөнцөд ганцхан бидний ирээдүй

        Эвийн цагаан өргөө минь түшнэ

        Ертөнцөд ганцхан монголын ирээдүй

        Эвийн өргөө мэргэжлийн сургууль минь

Уучлаарай: Монгол Улсын Их хурлын сонгуулийн тухай хууль, Харилцаа холбооны зохицуулах хорооны өгсөн чиглэлийн дагуу бүх мэдээний сэтгэгдлийг түр түдгэлзүүлэв