Орон нутгийн онцлог, хэрэгцээнд зориулсан ЗОРИЛТОТ ТӨСӨЛ


Орон нутгийн онцлог, хэрэгцээнд зориулсан ЗОРИЛТОТ ТӨСӨЛ
2019 оны 09 сарын 17. 03 цаг 29 минут

ЗОРИЛТОТ ТӨСӨЛ

            Зорилго:

            Бичил бизнес эрхлэгчид орон нутгийнхаа онцлогт нийцүүлсэн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэхэд нь хөнгөлөлттэй зээл олгож ажлын байр бий болгох, тогтвортой орлоготой болгохыг дэмжих зорилготойгоор эргэн төлөгдөх санхүүжилтийг олгоход оршино.

Хамрах хүрээ:

  • Ажил хайгч иргэн,
  • өрхийн аж ахуй эрхлэгч,
  • аж ахуй нэгж, нөхөрлөл хоршооны хэлбэрээр бичил бизнес эрхлэгчид

Орон нутгийн онцлог, хэрэгцээнд нийцүүлсэн зорилтот төслийн тэргүүлэх чиглэл:

  • Салбарын тэргүүлэх ач холбогдол бүхий төслүүд
  • Өндөр технологид суурилсан гарааны бизнесийг дэмжих, интерпрёнер мэргэжилтэн бэлтгэх, цахим ажлын байр бий болгох
  • Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээрх үйлдвэрлэл, үйлчилгээ болон ногоон ажлын байрыг дэмжих
  • Малын гаралтай түүхий эд, мах, сүү, сүүн бүтээгдэхүүн боловсруулах, малын үүлдэр угсаа, ашиг шимийг дээшлүүлэх үйлдвэрлэлийг дэмжих, хөдөө аж ахуйн салбар дахь хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх
  • Жимс, хүнсний ногоо боловсруулах чиглэлийн үйлдвэрлэлийг дэмжих
  • Нийтийн ахуйн үйлчилгээний жишиг үйлчилгээг сайжруулах дэмжих
  • Хөдөлмөрийн зах зээлд нэн шаардлагатай мэргэшсэн ажилтан дадлагажуулан, сургаж, ажлын байранд зуучлах

Орон нутгийн онцлог, хэрэгцээнд нийцүүлсэн зорилтот төслийн ерөнхий шаардлага:

  • Орон нутгийн онцлог, хэрэгцээг судалгаанд үндэслэн тодорхойлсон байх
  • Шалгуур үзүүлэлт, хүрэх үр дүнг тоочсон байх
  • Төсөл хэрэгжиж эхлэх үеийн суурь үзүүлэлтүүдийг тооцсон байх
  • Төсөвт өртөгийг бодитойгоор тооцсон байх
  • Төслийн баримт бичгийн стандарт, шаардлагыг хангасан байх
  • Аймгийн хөдөлмөр эрхлэлтийн зөвлөлөөс хэлэлцэн дэмжсэн байх

Орон нутгийн онцлог, хэрэгцээнд нийцүүлсэн зорилтот төслийн шалгуур үзүүлэлт:

  • Төслийн үндэслэл, тооцоолол, үр ашиг, нийгмийн үр нөлөө
  • Ажлын байр шинээр бий болох, хадгалах, ажлын байрны бүтээмж, орлогыг дээшлүүлэх
  • Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн хэмжээ
  • Татвар, нийгмийн даатгал болон зээлийн өр, төлбөргүй байх
  • Төсөл хэрэгжүүлэгч нь Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан болон Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн дэмжлэг, зээлд хамрагдаагүй байх
  • Барьцаа хөрөнгө, Батлан даагчтай байх /Үл хөдлөх хөрөнгийг натиортаар гэрчлүүлсэн байх/

Орон нутгийн онцлог, хэрэгцээнд нийцүүлсэн зорилтот төслийн хэмжээ:

             Төсөл нь  20 хүртэл сая төгрөгийн санхүүжилтийг хүүгүй, төсөл хэрэгжсэнээс хойш 36 сарын хугацаанд 100% эргэн төлөх нөхцөлтэй олгоно.

Төсөл хүлээн авах газар:

            2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдрөөс 10 дүгаар сарын 05-ны өдрийг хүртэл Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын №3 өрөөнд хүлээн авна.

Утас: 70562267, 92169217

Уучлаарай: Монгол Улсын Их хурлын сонгуулийн тухай хууль, Харилцаа холбооны зохицуулах хорооны өгсөн чиглэлийн дагуу бүх мэдээний сэтгэгдлийг түр түдгэлзүүлэв