Сонгон шалгаруулалтын урилга


Сонгон шалгаруулалтын урилга
2020 оны 01 сарын 09. 13 цаг 24 минут

Даван туулах, дасан зохицох чадвартай орон нутгийн иргэд хөтөлбөр

Мерси Кор Монгол байгууллагын “Даван туулах, дасан зохицох чадвартай орон нутгийн иргэд” (RCP) хөтөлбөр нь мал аж ахуйн салбарын хөгжлийг дэмжих замаар орон нутгийн иргэдийн орлогыг нэмэгдүүлэх, даван туулах дасан зохицох чадварыг бэхжүүлэх, мал аж ахуйн өртгийн сүлжээг бэхжүүлэх, зах зээлийн хүртээмжийг сайжруулах, шаардлагатай үйлдвэрлэлийн орц, үйлчилгээг малчдад ойртуулахыг зорин ажиллаж байна.

Бид энэ зорилгын хүрээнд Хэнтий аймгийн Баян-Адарга, Баян-Овоо, Баянхутаг, Батноров, Биндэр, Норовлин, Өмнөдэлгэр, Хэрлэн зорилтот суманд дараах дөрвөн чиглэлээс үйл ажиллагаагаа эрхлэн явуулдаг, мал аж ахуй болон махны өртгийн сүлжээг бэхжүүлэхэд хувь нэмэр оруулахуйц хувийн хэвшлийн байгууллагуудыг хамтран ажиллах түншлэгч сонгох нээлттэй сонгон шалгаруулалтанд оролцохыг урьж байна.

Төслийн санал нь дараах үндсэн чиглэлтэй байна:

  • Махны зах зээл, үйлдвэрлэл
  • Малын эрүүл мэндийн үйлчилгээ
  • Малын үржил
  • Малын тэжээл тариалалт, үйлдвэрлэлт
  •  

Хамтран ажиллах байгууллагын саналыг 2 үе шаттайгаар үнэлэх бөгөөд эхний шатанд Мерси Кор Монгол байгууллагын зүгээс сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтэй байгууллагуудыг өөрсдийн үйл ажиллагааны талаар, хэрэгжүүлэхээр төлөвлөж буй үйл ажиллагаа (2020 оны 10 сарын 31-ний өдөр гэхэд хэрэгжиж дууссан байх), мах/мал аж ахуйн зах зээлд хэрхэн нөлөө үзүүлэх талаар Төслийн саналаа хураангуй маягтын дагуу, хавсралт төсвийн хамт ирүүлэхийг хүсэж байна.

Мерси Кор Монгол нь үйл ажиллагаагаа нэгээс доошгүй жил явуулж байгаа зах зээлийн өртгийн сүлжээний оролцогчдын ажлыг дэмжиж ажиллах ба хэрэгжүүлэхээр санал болгож буй төсөл нь хамтарсан санхүүжилтийн үндсэн дээр буюу хамтран ажиллах хүсэлтэй тал хэрэгжүүлэх төслийн 50%-аас доошгүй санхүүжилтийг оруулна. Төслийн санал ирүүлж буй үндсэн чиглэлээс хамааран зардал хуваалцах төслийн санхүүжилтийн доод хэмжээ (20 сая ба түүнээс дээш) нь харилцан адилгүй байгаа тул Төслийн Удирдамжтай сайтар танилцана уу.

Сонгон шалгаруулалтанд оролцох боломжтой байгууллагад тавигдах шаардлага, үнэлгээний шалгуур үзүүлэлттэй www.mercycorps.org.mn хаягаар орж танилцах боломжтой бөгөөд шалгаруулалтад оролцох хүсэлтэй байгууллагууд дээрх цахим хуудаснаас өргөдөл болон төсвийн маягтыг татан авч, дэлгэрэнгүй зааварчилгааны дагуу бөглөн mn-proposals@mercycorps.org цахим хаягаар 2020 оны 1 сарын 19-ны 23:59 цагаас өмнө ирүүлнэ үү.

Дэлгэрэнгүй зааварчилгааны шаардлагыг хангасан төслийн өргөдлийг, төсвийн хамт зөвхөн цахимаар хүлээн авах ба түүнд дурдсанаас илүү нэмэлт материал, баримт бичгийг Мерси Кор Монголын баг хянаж, үнэлгээнд оруулахгүй болохыг анхаарна уу.

Дэлгэрэнгүй мэдээллийг 2020 оны 1-р сарын 10-ны өдөр 11 цагт  Хэрлэн сумын ЗДТГ-ын Иргэний танхимд болох уулзалтанд ирж мэдээлэл авна уу.

Холбоо барих хаяг: Хэрлэн сум ЗДТГ 112 тоот өрөө Мерси Кор ОУБ, Хэнтий аймаг дах төлөөлөгчийн газар

Утас: 70563940

 

Уучлаарай: Монгол Улсын Их хурлын сонгуулийн тухай хууль, Харилцаа холбооны зохицуулах хорооны өгсөн чиглэлийн дагуу бүх мэдээний сэтгэгдлийг түр түдгэлзүүлэв