Шинэ бизнесийг дэмжсэн хөтөлбөр


Шинэ бизнесийг дэмжсэн хөтөлбөр
2020 оны 01 сарын 24. 03 цаг 46 минут

Хэрлэн сумын 4-р багийн иргэн Н.Золзаяа өмнө нь энгийн бууз банш хийдэг байсан бол аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын “Залуучуудын хөдөлмөр эрхлэлт, гарааны бизнесийг дэмжих хөтөлбөр”-т хамрагдсанаас хойш “Амтат холимог бууз” хийдэг болоод жил гаруй хугацааг үдэж байна.

“Холимог бууз” гэдэг нь килограммын савлагаатай буузны 300 гр нь тахианы махтай, 300 гр нь ногоотой, 300 гр нь хонь, үхрийн махтай бууз эзэлдэг. Энэ нь фитнесээр хичээллэдэг болон цагаан хоол хэрэглэдэг хүмүүст зориулагдсан төдийгүй гэр бүлийн гишүүд эрэгтэй, эмэгтэй, хүүхэд зэргээр өөр өөрсдийн сонирхсон буузаа сонгож идэх боломжтой юм байна. Эдгээр буузнууд хоорондоо чимхэлтээрээ ялгарахаас гадна хонь үхрийн махтай буузыг дээд гурилаар хийдэг бол тахианы махтай болон ногоотой буузаа бүхэл үрийн гурилаар боож хийдэг аж. Энэхүү төсөлд хамрагдсанаар Золзаяа хөлдөөгч машин, ам дарагч машин, махны машин зэрэг нэн даруй шаардлагатай байсан тоног төхөөрөмжүүдээ авч хөдөлмөрийн бүтээмж нэмэгдэж, борлуулалтаа ахиулжээ. Мөн маркетинг сурталчилгаа, хаяг шошго хийлгэх зэрэгтээ ч төслийнхөө мөнгийг зарцуулсан байна. Тийм ч учраас дөнгөж эхлүүлсэн гарааны бизнесийг нь дэмжиж өгсөн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын хамт олондоо баярлаж талархсанаа уламжилсан юм.

Хэнтий ньюс сэтгүүлийн тусгай дугаар Ажлын байр-амьдралын баталгаа сэтгүүл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.khentiinews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.