Татвар төлөгчдийн анхааралд


Татвар төлөгчдийн анхааралд
2020 оны 02 сарын 07. 02 цаг 19 минут

2019 оны 4-р улирлын Аж ахуйн нэгжийн орлогын албан  татвар, Цалин хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос суутгасан албан татвар, Суутгагчийн хувь хүнд олгосон орлогоос суутгасан албан татварын тайлан, 2020 оны 1 дүгээр сарын Нэмэгдсэн өртгийн албан татварын тайлан тушаах хуулийн хугацаа энэ оны 2-р сарын 10-ны 23 цаг 59 минутад, Хувь хүний орлогын албан татварын тайлан, Үл хөдлөх хөрөнгийн албан татварын тайлан тушаах хуулийн хугацаа 2-р сарын 15-ны 23 цаг 59 минутад тус тус дуусч цахим тайлангийн систем хаагдах тул Татвар төлөгч та бүхэн тайлангаа яаралтай илгээнэ үү.

Хэрэв хуулийн хугацаанд тайлангаа ирүүлээгүй тохиолдолд "Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 6.1"-д заасны дагуу хувь хүнд 150.000 төгрөг, хуулийн этгээдэд 1,500,000 төгрөгийн шийтгэл оногдуулахыг анхааруулж байна.

Мөн Хувь хүний орлогын албан татварын хөнгөлөлт, чөлөөлөлтийн материалыг 2 дугаар сарын 14-ний өдрийн 17 цаг 30 минут хүртэл Татварын хэлтэс дээр хүлээн авч байгаа тул хамрагдах татвар төлөгч иргэд материалаа яаралтай бүрдүүлж ирүүлнэ үү. Татварын албанд хөнгөлөлт, чөлөөлөлтийн материал өгсөн хугацааны дарааллаар буцаан олголтын мөнгийг шилжүүлэх болно.

ХЭНТИЙ АЙМГИЙН ТАТВАРЫН ХЭЛТЭС

Уучлаарай: Монгол Улсын Их хурлын сонгуулийн тухай хууль, Харилцаа холбооны зохицуулах хорооны өгсөн чиглэлийн дагуу бүх мэдээний сэтгэгдлийг түр түдгэлзүүлэв