ДЭМБ халдвараас сэргийлэхэд амны хаалтаас илүү гарын ариун цэвэр илүү чухал гэж онцоллоо


ДЭМБ халдвараас сэргийлэхэд амны хаалтаас илүү гарын ариун цэвэр илүү чухал гэж онцоллоо
2020 оны 02 сарын 07. 02 цаг 54 минут

Амны хаалттай хүмүүс өөрийгөө бүрэн хамгааллаа хэмээн буруу итгэж, гараа угаах нь цөөрдөг болохыг ДЭМБ-ийн судалгаа тогтоосон байна.

Гараа тогтмол угаах нь өвчлөлөөс сэргийлэх хамгийн энгийн бөгөөд үр дүнтэй арга юм. Хүн бүхэн өглөө босоод гар нүүрээ угаадаг хэрнээ хоол идэх болон бэлтгэхийн өмнө, бие зассаны дараа, хүүхэд хуурайлах, бохирдолтой орчинд ажилласан зэрэг эрсдэлтэй үеүдийн дараа гараа савандаж угаах зайлшгүй шаардлагатай гэдэгт төдийлөн ач холбогдол өгдөггүй. Жишээнь: эрсдэлтэй үеүдийн дараа гараа савандаж угааснаар:

  • Суулгалт өвчин буюу гэдэсний халдварт өвчний тохиолдлыг 40 гаруй хувиар
  • Амьсгалын замын цочмог халдварт өвчний тохиолдлыг 23 хувиар
  • Амьсгалын замаар халдварлах вирусын тархалтыг 55 хувиар багасгах боломжтой гэдэг нь тогтоогдсон байдаг.

БНХАУ-ын Ухань хотод илэрч, оношлогдсон дэгдэлт хэлбэрээр тархаж байгаа шинэ Корона вирусийн халдвар нь энгийн ханиад томуунаас эхлэн хүнд хэлбэрийн амьсгалын цочмог халтай хам шинж өвчнийг үүсгэдэг агаар дусал, биологийн шингэн, цус, өвчтэй болон халдвар тээгч хөхтөн амьтад, муур болон мэрэгч амьтад, тэмээ зэргээс хавьтлын замаар, мөн шууд бус хавьтлын зам болох тэжээвэр амьтадтай харилцаж байсан хүмүүс, чийглэг усан орчин, захад ажиллагсдаас халдвар дамжих боломжтой халдварт өвчин дэгдэж Дэлхий нийтээрээ нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал зарлаад байгаа. Нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал зарласнаар салбар хоорондын мэдээлэл солилцох, хариу арга хэмжээг шуурхай зохион байгуулах бэлэн байдлыг хангаад байна.

  • Халдвар авснаас 1-14 хоногийн хугацаанд хамар шархирах, нус гоожих, найтаах шинжээр эхэлдэг. 38 хэмээс дээш халуурах, хуурай хий ханиалгах, булчингаар өвдөх, бие арзайх, чихүүдэс хүрэх, толгой өвдөх, амьсгаадах, тайван бус байх, тамирдах, дотор муухайрах, бөөлжих, гүйлгэх, хоолой өвдөх, толгой эргэх, цэртэй ханиах, нус гоожих, үе мөчөөр өвдөх шинж тэмдэг илэрдэг.

Уг халдвараас сэргийлэхэд,

Амны хаалтыг тогтмол зүүх /2 цаг тутамд солих, ариутгах/

Өвчлөл гарсан бүс нутагт  зорчихгүй байх

Биеийн дархлааг дэмжих /халуун бүлээн шингэн уух, дулаан хувцаслах, амин дэмтэй хоол унд хэрэглэх, сайн унтаж амраах/

Гарыг тогтмол халуун бүлээн усаар савандаж угаах, спиртэн суурьтай уусмалаар халдваргүйжүүлэх

Хаалганы бариул, шат зэрэг гар хүрэх газрыг тогтмол халдваргүйтгэх бодисоор арчих

Гэр орон, ажлын байранд 2 цаг тутамд агааржуулалт хийх /15-20минут/, чийгтэй цэвэрлэгээг 2 доошгүй удаа хийх

Олон нийтийн газар, айлаар хүүхэд дагуулж явахгүй байх

Мал амьтны гаралтай хүнсний бүтээгдэхүүнийг бүрэн гүйцэд боловсруулж хэрэглэх

Тэжээвэр болон зэрлэг ан амьтантай хүрэлцэхгүй байх хэрэгтэй.

 

Уучлаарай: Монгол Улсын Их хурлын сонгуулийн тухай хууль, Харилцаа холбооны зохицуулах хорооны өгсөн чиглэлийн дагуу бүх мэдээний сэтгэгдлийг түр түдгэлзүүлэв