Хэрлэн сум 2019 оны онцлох бүтээн байгуулалтаа нэрлэж байна


Хэрлэн сум 2019 оны онцлох бүтээн байгуулалтаа нэрлэж байна
2020 оны 02 сарын 11. 03 цаг 43 минут
  1. Улсын төсвийн 10 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар Чингис хотод 9,4 км асфальт бетон автозам,  3053 м явган хүний зам, 212 ш гэрэлтүүлэг, 9600 м2 ногоон байгууламжийг дугуйн замын хамт “Тэгшт плант” ХХК гүйцэтгэж, ажлын явц 80 хувьтай байна.
  2. Чингис хотоос Бэрх чиглэлд 20 км асфальт бетон замыг “Наран булаг хан” ХХК 5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар тавьж ашиглалтад оруулсан.
  3. “Шинэ Өндөрхаан” хороололд 1,9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 200 хүүхдийн цэцэрлэгийн барилга баригдаж байна.
  4. Дөрөвдүгээр багт Арабын Нэгдсэн Эмират улсын буцалтгүй тусламжаар 100 хүүхдийн цэцэрлэгийн барилга баригдаж байна. 
  5. Өндөрхаан багийн хөгжлийн төвийн барилгыг 330 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар “Эй би сэ эйч” ХХК барьж ашиглалтад оруулсан.
  6. Булаг, Баянмөнх багийн ахуйн үйлчилгээний барилгуудыг “Баялаг хурах” ХХК  барьж ашиглалтад оруулсан.
  7. Цогт Өндөр багт хүүхдийн цэцэрлэгийн барилга, гадна тохижилт, дулааны шугамын хамт “Бүрдэн тойрог” ХХК 41,5 сая төгрөгөөр барьж ашиглалтад оруулсан. 
  8. Сариг багийн ахуйн үйлчилгээний төвийн барилгын гадна тохижилтын ажлыг “Хос ховор сувд” ХХК 37 сая төгрөгөөр барьж ашиглалтад оруулсан.
  9. Чингис хотын замын хөдөлгөөний хяналтын постны гадна тохижилт камержуулалтын ажлыг 29,7 сая төгрөгөөр “Ай Ти Эс Өү” ХХК ашиглалтанд оруулсан. 
  10. Өлзийт Тахилгат тосгонд 3 ш худаг гаргах ажлыг “Ус орги” ХХК 29,8 сая төгрөгөөр барьж ашиглалтанд оруулсан.
  11. Хэрлэн сумын Тэмүүжин, Хан Хэнтий цогцолбор сургуулиудын ариун цэврийн байгууламжийг сайжруулах ажлыг “Металл хийц” ХХК 59,7 сая төгрөгөөр барьж ашиглалтанд оруулсан.
  12. А-28 орон сууцны барилгын гадна дулааны засварын ажлыг “Нямодо трейд” ХХК нь 48,6 сая төгрөгөөр барьж ашиглалтад оруулсан. 
  13. Хэрлэн сумын Булаг багийн оршуулгын газрыг хашаажуулах хамгаалах ажлыг “Алсын солонго” ХХК 73,9 сая төгрөгөөр барьж ашиглалтанд оруулсан.
  14. Хэрлэн сумын Сариг багийн 60 айлын инженерийн шугам сүлжээний ажлыг “Цагаан зуун” ХХК 840 сая төгрөгөөр гүйцэтгэж байна.
  15. Улсын төсвийн 400 сая төгрөгөөр монгол инженерүүдийн гараар бүтсэн 8 эко автобус худалдан авч, Чингис хотын 6 чиглэлд нийтийн тээврийн үйлчилгээг нэвтрүүллээ.
  16. 2018 онд тохижуулсан төрийн соёрхолт, яруу найрагч Р.Чойномын нэрэмжит цэцэрлэгт хүрээлэнд түүний хөшөөг бүтээж, "Бугатай" цэцэрлэгт хүрээлэнтэй холбон гэрэлт цэцэрлэгт хүрээлэн болгон тохижуулсан. Ингэснээр Чингис хотын төвд 200 метр урт үргэлжлэх 1500 орчим метр кв усалгаа, гэрэлтүүлэг шийдвэрлэсэн гэрэлт цэцэрлэгт хүрээлэнтэй боллоо. Уг гэрэлт цэцэрлэгт хүрээлэнг хотын захирагчийн санаачилгаар улсын болон орон нутгийн төсвөөс хөрөнгө гаргалгүй, хувиараа уул уурхайн нөхөрлөл эрхлэгчдийн байгаль орчныг нөхөн сэргээх, нийгмийн хариуцлагын хүрээнд бүтээлээ. 

Эх сурвалж: Хэнтий ньюс сэтгүүл №16

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.khentiinews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.