Хүүхэд асрах чөлөөтэй байх хугацааны талаар


Хүүхэд асрах чөлөөтэй байх хугацааны талаар
2020 оны 02 сарын 11. 06 цаг 20 минут

2020 ОНЫ 01 ДҮГЭЭР САРЫН 01-НЫ ӨДРӨӨС ХЭРЭГЖИХ ХУУЛИУД

  • Хүүхдээ асрах чөлөөтэй байх хугацааны талаар

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3дахь хэсэгт зааснаар хүүхдээ 3 нас хүртэл асрах чөлөөтэй байсан эхийн нийгмийн даатгалын шимтгэлийг төр, аж ахуйн нэгж, байгууллага тэтгэврийн, тэтгэмжийн даатгалын санд төлөхөөр зохицуулсан. Хуулийн одоо мөрдөж байгаа заалтын дагуу албан журмын даатгуулагч эхийн шимтгэлийг аж ахуйн нэгж, байгууллага нь хариуцан төлж байгаа зохицуулалтыг хэвээр нь мөрдөнө.

УИХ-ын чуулганы 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн баталсан Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.6.2-т нийгмийн даатгалд сайн дураараа даатгуулсан эх энэ хуулийн 191 дүгээр зүйлд заасан жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах эрх үүссэн бол төлөх шимтгэлийн 50 хувийг төрөөс, 50 хувийг эх өөрөө төлөхөөр зохицуулсан.

ХЭНТИЙ АЙМГИЙН НИЙГМИЙН ДААТГАЛЫН ХЭЛТЭС

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.khentiinews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.