Томуугийн дэгдэлт буурсаар байна


Томуугийн дэгдэлт буурсаар байна
2020 оны 02 сарын 13. 01 цаг 16 минут

Өнгөрсөн долоо хоногт томуу, томуу төст өвчиний улсын дундаж 14%, Хэнтий аймгийн хувьд 18% байна. Харин Энэ долоо хоногт Улсын хэмжээнд 9%, Хэнтий аймгийн хувьд 8% болж буурсан үзүүлэлттэй байна.

            Уламжлалт ангаах ухааны төвийн хүүхдийн тасагт хэвтэн эмлүүлсэн нийт хүүхдийн 1-р сард 60%, 2-р сард 40% нь амьсгалын замын томуу, томуу төст өвчлөлийн оноштлйгллр хэвтэн үйлчлүүлсэн байна.

            Амьсгалын замын томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх уламжлалт аргууд: Монголчууд бидэнд цаг улиралдаа тохируулан идээ ундаа явдал мөрөө зохицуулан эрүүл аж төрж ирсэн уламжлалт зан үйлээрээ дархлаагаа дэмжих бүрэн боломж байна.

Хүний биеийн хий шар бадгана махбод тэнцвэртэй байх нь өвчин эмгэггүй байх үндэс болдог. Махбодийг тэнцвэржүүлж, хүчийг сэлбэнэ гэдэг бол угтаа дархлаагаа бөхөлж аливаа өвчнөөс урьдилан сэргийлэх чадвартай болж байна гэсэн үг.

Айл бүхэнд өвлийн идшэндээ төхөөрсөн үхэр, хонь, адууны мах, зарим айлд цусан болон болон цагаан хярамцаг ч байгаа.

Бүлээн чанартай адуу, хонины ястай махаа чанаад халуун бүлээнээр нь хурууныхаа өндгийг жигнэн барьж мөлжих, мөлжсөн ясаа хаялгүй дахин чанаж ясны шөл гарган халуунаар нь өдөрт 2-3 удаа оочилж уух, оройд унтахын өмнө битүү хучиж байгаад уух хэрэгтэй. Хамрын болон дух чамархайн хөлс  чийхрах төдий л таны дархлаа сэргэж байгаагийн илрэл. Харин хөлсөө сэвэлгүй  шингээж хатаах нь чухал. Учир нь дархлааны системийн хил хязгаар болсон шар үсний сүв тань сэргэж нээгдсэн байгаа тул салхи цохиулахгүй байх хэрэгтэй.

Яг энэ аргыг хүүхэд, хөгшид, эмэгтэйчүүд , хүчилж ажиллаж байгаа идэрчүүд, хөдөлгөөн хязгаарлагдсан болон оюуны ачаалалтай хүмүүс, архаг хуучтай хүмүүст хэрэглээрэй. Ялангуяа хүүхэд хөгшчүүлж шимт ясны шөл /борви тойго дал охор сүүл/-ийг дангаар нь болон Норов-7, Мана-4, Лидэртэй чанаж үд болон үдэш уулгах, баяжуулсан бантан зутан байдлаар өглөө, үдэд идүүлэх нь бие махбодийг тэнцвэржүүлж, хүч нэмэгдүүлнэ

Мөн хүний биеийн хий, шар бадганыг тэнцвэртэй байлгах явдал мөрийн зүгээсбие хэл сэтгэлийн үйлийг зохицуулах, сэтгэл санаа тайван уужуу байх нь чухал юм

Нойр бол дархлаа дэмжих чухал хүчин зүйл. Хүн унтаж байх хугацаандаа бүрэн гүйцэд унтаж амрах хэрэгтэй. Идэвхитэй дасгал хөдөлгөөн тогтмол хийж байх мөн хүн өөрөө өөрийнхөө биеийн дархлааг дэмжих, идэвхижүүлэх аливаа өвчин эмгэгээс сэргийлэх эсэргүүцэх чадварыг дээшлүүлдэг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.khentiinews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.