Сонгон шалгаруулалтын зар


Сонгон шалгаруулалтын зар
2020 оны 02 сарын 18. 07 цаг 45 минут

Зорилго: Хэнтий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комисст мэс заслын мэргэжлийн эмчээр ажиллах дараахь шаардлагыг хангасан мэс засал гэмтлийн эмчийг урьж байна.

Тавигдах шаардлага:

1. Эмчлэх эрхийн лицензтэй/ мэс засал, гэмтэл мэргэжлээр /

2. Эмчийн ахлах зэргээс дээш мэргэжлийн  зэрэгтэй

3. Анагаах ухааны магистраас дээш боловсролын зэрэгтэй

4. Багаар ажиллах үнэлгээ, дүгнэлт  өгөх чадвартай

5. Ёс зүйн зөрчилгүй, гэмт хэрэгт холбогдож байгаагүй, ял шийтгүүлж байгаагүй

6. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн шаардлага хангасан

7. Өөрийн эзэмшиж, ажиллаж буй мэргэжлээрээ сум орон  нутгийн  иргэд даатгуулагчид танигдаж хүлээн зөвшөөрөгдсөн байх

Бүрдүүлж ирэх материал:

  1. Нэр дэвшүүлж байгаа байгууллагын санал/ эрүүл мэндийн чиглэлээр  үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллага/, ажил байдлын тодорхойлолт
  2. Нэр дэвшигчийн өөрийн хүсэлт
  3. Анкет / Төрийн албан хаагчийн А 1 маягтаар/
  4. Иргэний үнэмлэхний хуулбар
  5. Боловсролын диплом болон  мэргэжлийн үйл ажиллагаатай холбоотой сургалтанд хамрагдсан материалын хуулбар
  6. 3*4 хэмжээтэй цээж зураг 2 %
  7. Материалыг битүүмжилсэн байх

Жич: Материалыг дутуу бүрдүүлж ирүүлсэн бол сонгон шалгаруулалтанд оролцуулахгүй болно.

Материал хүлээн авах хаяг: Хэнтий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2 давхарт шатны өөдөөс харсан  өрөө бичиг хэргийн ажилтан А. Алимаа

Холбоо барих утасны дугаар: 94091029

Материал ирүүлэх хугацаа: 2020 оны 03 дугаар сарын 18 өдрийн  17.30.цаг хүртэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.khentiinews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.