Ажлын байрны зар


Ажлын байрны зар
2020 оны 03 сарын 13. 03 цаг 06 минут

Дэлхийн зөн олон улсын байгууллага нь 1995 онд Монголд үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бөгөөд хүүхэд, гэр бүлийн сайн сайхан байдал, эдийн засгийн даван туулах чадвар, хүрээлэн буй орчин болон эрүүл мэнд гэсэн үндсэн 4 чиглэлийн хүрээнд боловсрол, эрүүл мэнд, хүүхэд ивээн тэтгэх хөтөлбөр, байгаль орчин, нөлөөлөл, хувьсан өөрчлөгдөх хөгжил, гамшгийн үеийн яаралтай тусламж, эдийн засгийн хөгжил, өрхийн орлогыг сайжруулах зэрэг олон төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлдэг.
“Дэлхийн зөн Монгол” ОУБ-ын Хэнтий аймгийн Хэрлэн суманд байрлах Бор-Өндөр 2 Орон нутгийн хөтөлбөр (ОНХ)-т Тусгай төслийн туслах ажилтан (5 сарын хугацаатай ажиллах түр ажилтан) ажлын байрыг зарлаж байна.
Албан тушаалын зорилго, ажиллах хүрээ:
Дэлхийн зөн Швейцарийн санхүүжилтээр Хэнтий аймгийн Хэрлэн суманд хэрэгжих "Байшин" төслийг хариуцаж ажиллана. Төслийн хяналт, чанар болон стандартыг хангаж ажиллана.
- Төслийн үйл ажиллагааг үр дүнтэй зохион байгуулах, хяналт тавьж, гүйцэтгэлийг хариуцах
- Төслийг хамтран хэрэгжүүлэгчид болон үр шим хүртэгчидтэй харилцаа тогтоох, үр дүнтэй хамтран ажиллах, үүнд: хяналтын инженер болон өрхийн гишүүдэд төслийн хэрэгжилтийн явцад удирдамж, чиглүүлгийг өгч, төлөвлөгөөт ажлуудыг цаг хугацаанд зохион байгуулах,
- Бараа материалын худалдан авалт, хуваарилалтыг оновчтой хийж, нөөцийг үр ашигтай зарцуулах
- Дэлхийн зөн Олон улсын байгууллагын эрхэм зорилго, зарчим, үнэт зүйлс, ажлын байрны шаардлага, ёс зүйн хэм хэмжээг дагаж мөрдөн ажиллах
Ажлын байранд тавигдах шаардлага:
- Төслийн менежмент, барилгын инженер болон холбогдох чиглэлээр их дээд сургууль төгссөн
- Холбогдох чиглэлээр 2-оос доошгүй жилийн ажлын туршлагатай
- Албан бичиг хөтлөх, төлөвлөх, тайлагнах чадвартай
- Компьютерийн оффисийн програмууд дээр ажилладаг байх
- Харилцааны соёлтой, багаар ажиллах чадвартай
- Дэлхийн зөн Байгууллагын эрхэм зорилго, зарчим, үнэт зүйлсийг мөрдөж ажиллах
Өргөдөл гаргах журам: (“Дэлхийн зөн Монгол” ОУБ-ын ажилтан зөвхөн эхний 2 материалыг бүрдүүлж өгнө)
 - “Дэлхийн зөн Монгол” ОУБ-ын ажлын анкет
 - Дагалдах захидал (Cover Letter) /өмнөх ажил олгогчийн тодорхойолт байж болно/
 - Боловсролын гэрчилгээ, Дипломын хуулбар
 - Иргэний үнэмлэхний хуулбар
Жич: Сонгон шалгаруулалт нь 2 үе шаттай явагдана. Үе шат бүрээс шалгарсан ажил горилогч дараагийн шатны шалгаруулалтанд дуудагдана.
Материал хүлээн авах сүүлийн хугацаа: 2020 оны 04 дүгээр сарын 01-ний 17:30 цаг хүртэл
Хаяг: Хэнтий аймгийн Хэрлэн сум, Эрдэнэ төвийн 2 давхар, Бор-Өндөр 2 Орон нутгийн хөтөлбөрийн оффис
Утас: 70562216
Зарласан огноо: 2020 оны 03 дугаар сарын 11

Уучлаарай: Монгол Улсын Их хурлын сонгуулийн тухай хууль, Харилцаа холбооны зохицуулах хорооны өгсөн чиглэлийн дагуу бүх мэдээний сэтгэгдлийг түр түдгэлзүүлэв