Ажил олгогч малчин бүртгэж байна


Ажил олгогч малчин бүртгэж байна
2020 оны 03 сарын 16. 10 цаг 39 минут

Хот, суурингаас хөдөөд шилжин суурьшиж, мал маллах хүсэлтэй гаргасан өрхийг 2 жилийн хугацаанд тогтвортой цалин хөлстэй ажилд зуучилж, ажлын байраар ханган, орлогтой болгох ажил олгогч малчинг 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн  дотор ХХҮГазарт бүртгэж байна.

Ажил олгогч малчин  өрх нь дараах шалгуурыг хангасан байна. Үүнд:.

  • Бог малд шилжүүлснээр 600 болон түүнээс дээш толгой малтай байх
  • Мал тооллогын “А” дансанд бүртгэгдсэнийг үндэслэнэ.
  • Гэрээгээр мал маллах өрхийг авч ажиллуулах хүсэлт гаргасан байна.

Бүрдүүлэх материал:

  • Гар өргөдөл / гэрээгээр мал маллах өрхийг авч ажиллуулах талаар бичих /
  • Иргэний үнэмлэхийн хуулбар
  • Багийн засаг даргын тодорхойлолт /оршин суугаа болон ам бүлийн талаар, гэрээгээр мал маллах өрхийг авч ажиллуулах хүсэлтэй эсэх/
  • 2019 оны мал тооллогын “А” данс

Жич: Сум, тосгоны ажил олгогч малчин  өрх нь гэрээт малчин авах хүсэлтээ сумын хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтэнд бүртгүүлнэ үү.

 

 

Дэлгэрэнгүй мэдээллийг: 98719363, 92169217, 70562267,

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.khentiinews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.