Ажлын байрыг дэмжих хөтөлбөрт төсөл хүлээн авна


Ажлын байрыг дэмжих хөтөлбөрт төсөл хүлээн авна
2020 оны 03 сарын 17. 00 цаг 45 минут

“Ажлын байрыг дэмжих хөтөлбөр”-ийн эргэн төлөгдөх санхүүгийн дэмжлэгийн төсөл хүлээн авах зарлал

Хамрах хүрээ:

  • Хөдөлмөр эрхлэлтийн мэдээллийн санд бүртгэлтэй, аж ахуй, бичил бизнес болон нөхөрлөл, хоршооны хэлбэрээр үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж буй 35-аас дээш хөдөлмөрийн насны иргэн
  • Гадаадад ажиллаж амьдарч байгаад ирсэн иргэн /өөрийн эзэмшсэн мэргэжил, ур чадварын дагуу гарааны бизнес эрхлэх хүсэлт гаргасан/

Төсөл хүлээн авах хугацаа: 

  • 2020 оны 03 сарын 10-наас 04 сарын 10-ны дотор харъяа сум, багийн Засаг дарга, тосгоны захирагч төслийг хүлээн авна.  /ажлын өдрүүдэд, ажлын цагаар /                                                                                                                                                       Төслийг сонгон шалгаруулах үе шат:

https://www.youtube.com/watch?v=gOnvdFuO6Fw2020 оны 04 дүгээр сарын  13- наас  04 дүгээр сарын 15-ны хооронд баг, сумын Засаг дарга, тосгоны захирагч иргэдийн төслийг ил тод нээлттэй сонгон шалгаруулж дэмжигдсэн төслийг ХХҮГазарт  ирүүлнэ.

2020 оны 04 дүгээр сарын 20-ноос 05 сарын 04- ны хооронд  ХХҮГазар ,төрийн болон төрийн бус байгууллага, иргэдийн төлөөллийг оролцуулан төслийг нээлттэйгээр шалгаруулж, санхүүжилтийг олгоно.  

Төсөлд тавигдах шаардлага:

  • 2017-2019 онуудад хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас олгогдсон санхүүгийн дэмжлэгт хамрагдаагүй байх.
  • Үйл ажиллагаа тогтвортой байх / 6 сараас доошгүй хугацаанд үйл ажиллагаа эрхлэсэн, ажлын байрыг нэмэгдүүлэх зориулалтаар төсөлд хамрагдах /
  • Төслийн санхүүжилтийн хэмжээ нь 5.0 сая төгрөг хүртэл
  • Санхүүгийн дэмжлэгийг 36 сарын хугацаанд 100 хувь эргэн төлнө.

Дэлгэрэнгүй мэдээллийг  70562267 , 92169217, 98719363  утаснаас авна уу

Уучлаарай: Монгол Улсын Их хурлын сонгуулийн тухай хууль, Харилцаа холбооны зохицуулах хорооны өгсөн чиглэлийн дагуу бүх мэдээний сэтгэгдлийг түр түдгэлзүүлэв