“Хөгжлийн бэрхшээлтэй иргэний ажлын байрыг дэмжих хөтөлбөр”


“Хөгжлийн бэрхшээлтэй иргэний ажлын байрыг дэмжих хөтөлбөр”
2020 оны 03 сарын 17. 01 цаг 03 минут

Хамрах хүрээ:

  • Бие махбодь, оюун санаа, сэтгэл мэдрэл, мэдрэхүйн байнгын согог нь орчны бусад саадтай нийлсний улмаас бусдын адил нийгмийн амьдралд бүрэн дүүрэн, үр дүнтэй оролцох чадвар нь хязгаарлагдсан эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын хүчин төгөлдөр шийдвэртэй, бичгээр хандсан хөгжлийн бэрхшээлтэй хүн
  • Байнгын асаргаанд байдаг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ асарч буй эцэг, эх

Төсөл хүлээн авах хугацаа: 

  • 2020 оны 03 сарын 10-наас 04 сарын 10-ны дотор харъяа сум, багийн Засаг дарга, тосгоны захирагч төслийг хүлээн авна.  /ажлын өдрүүдэд, ажлын цагаар /                                                                                                                                                       Төслийг сонгон шалгаруулах үе шат :
  • 2020 оны 04 дүгээр сарын  13- наас  04 дүгээр сарын 15-ны хооронд баг, сумын Засаг дарга, тосгоны захирагч иргэдийн төслийг ил тод нээлттэй сонгон шалгаруулж дэмжигдсэн төслийг ХХҮГазарт  ирүүлнэ.
  • 2020 оны 04 дүгээр сарын 20 -наас 05 сарын 04- ны хооронд  ХХҮГазар ,төрийн болон төрийн бус байгууллага, иргэдийн төлөөллийг оролцуулан төслийг нээлттэйгээр шалгаруулж, санхүүжилтийг олгоно. 

Төсөлд тавигдах шаардлага:

  • 2017-2019 онуудад хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас олгогдсон санхүүгийн дэмжлэгт хамрагдаагүй байх.
  • Үйл ажиллагаа тогтвортой байх / 6 сараас доошгүй хугацаанд үйл ажиллагаа эрхлэсэн, ажлын байрыг нэмэгдүүлэх зориулалтаар төсөлд хамрагдах /
  • Төслийн санхүүжилтийн хэмжээ нь 1.0 - 5.0 сая төгрөг хүртэл
  • Санхүүгийн дэмжлэгийг 48 сарын хугацаанд 50 хувь эргэн төлнө.

 

                     Дэлгэрэнгүй мэдээллийг  70562267 , 92169217, 98719363 утаснаас авна уу.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.khentiinews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.