Мэндчилгээ


Мэндчилгээ
2020 оны 03 сарын 18. 05 цаг 19 минут

Монгол Улсын Зэвсэгт хүчин, Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгуулагуудад ажиллаж буй генерал, офицер, ахлагч, түрүүч, байлдагч, ажилтан албан хаагчид болон  бэлтгэл болон чөлөөнд байгаа ахмад дайчид Та бүхэндээ Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 99 жилийн ой, “Монгол цэргийн өдөр”-ийн баярын мэндийг өргөн дэвшүүлье.

Монгол Ардын журамт цэрэг Хиагт хотыг чөлөөлж анхны ялалтаа байгуулсан гуравдугаар сарын 18-ны өдрийг 1946 оноос “Хувьсгалт цэргийн баярын өдөр” болгон тогтоосон бөгөөд 2011 оноос “Монгол цэргийн өдөр” болгон тэмдэглэж эхэлсэн юм.

Энэ өдөр нь эх орноо батлан хамгаалах нэр хүндтэй, хариуцлагатай, ариун журамт үүргийг биелүүлж яваа цэргийн алба хаагчдын баяр төдийгүй монгол түмний бахархалт өдөр бөгөөд улс орныхоо тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, ард түмнийхээ эрх чөлөөг хамгаалан тэмцсэн түүх, үе үеийн эх орончид, цэрэг дайчдынхаа гавьяат үйлсээр бахархах, хүүхэд залууст цэрэг, эх оронч хүмүүжлийг олгоход дэмжлэг үзүүлэх онцгой ач холбогдолтой юм.

Эх орноо батлан хамгаалах хүндтэй бөгөөд хариуцлагатай үүргээ нэр төртэйгээр биелүүлж байгаа Та бүхэндээ  эрүүл энх, аз жаргал, амьдралын хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

          Монгол цэргийн сүлд хийморь, цог золбоо  үеийн үед мандан бадрах болтугай!

ХЭНТИЙ АЙМГИЙН ЗДТГ-ЫН ЦЭРГИЙН ШТАБЫН ДАРГА ХУРАНДАА Н.ХҮРЭЛЭЭ

 

.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.khentiinews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.