Хэнтий аймгийн төслийн жолооч ажилд авна


Хэнтий аймгийн төслийн жолооч ажилд авна
2020 оны 03 сарын 19. 04 цаг 09 минут

Төсөл: IMPACT – Монгол улс дахь хөдөө орон нутгийн эдийн засгийн хөгжилд жендерийн тэгш оролцоог сайжруулах
 

Албан тушаал: Хэнтий аймгийн Төслийн жолооч

Ажил олгогчийн нэр: Хил Хязгааргүй Малын эмч нар ба Агрономчид (ХХМЭБА) – ОУТББ 

Байршил: Хэнтий аймагт байрлан ажиллана. Мөн зарим тохиолдолд Архангай аймаг, Улаанбаатар хотод очно.

Гэрээний үргэлжлэх хугацаа: 2020 оны 4 сараас эхлэн 1 жил, төсөл дуусах хүртэл жил бүр хугацааг сунгах боломжтой (дээд тал нь 2,5 жил);

Цалин: Ур чадвар, туршлагаас хамаарна.

Агуулга:

Монгол улсад 2004 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж байгаа ХХМЭБА нь сарлагийн хөөвөр, ямааны ноолуурын нэмүү өртгийн сүлжээ, бэлчээрийн тогтвортой менежмент, малын эрүүл мэндийн чиглэлд олон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлсээр ирсэн. Манай байгууллага Европын Комиссоос зарласан төслийн уралдаанд шалгарсан бөгөөд 2019 оны 11 сарын 15-аас эхлэн 3 жилийн хугацаанд IMPACT (Монгол улс дахь хөдөө орон нутгийн эдийн засгийн хөгжилд жендерийн тэгш байдлыг сайжруулах) нэртэй төслийг хэрэгжүүлэх гэж байна.
Монголын Эмэгтэйчүүдийн Сан мөн ЖЕРЕС ТББ-уудтай хамтран хэрэгжүүлэх уг төслийн гол зорилго нь шийдвэр гаргах үйл явцад эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэхэд Монгол улсын 2 аймаг, Улаанбаатар хотын ТББ-уудын чадавхийг нэмэгдүүлэх юм. Ингэхдээ баялаг бүтээх чухал ач холбогдол бүхий мал аж ахуй, хүнсний ногоо үйлдвэрлэлийн чиглэлд үйл ажиллагаагаа явуулж буй ИНБ-уудтай хамтран ажиллана. 

IMPACT төсөл нь эдийн засгийн хөгжилд чухал ач холбогдол бүхий мал аж ахуй, газар тариалангийн салбарт нэмүү өртгийн сүлжээ бий болгоход эмэгтэйчүүдийн үүрэг, эзлэх байр суурийг нэмэгдүүлэх, (i) орлого бий болгохуйц үйл ажиллагаанд эмэгтэйчүүдийн бүлгүүдийг чадавхижуулах ; (ii) тогтвортой ноолуур, органик хүнсний ногоо үйлдвэрлэлийн салбарт эмэгтэйчүүдийн бүлгүүд эдийн засгийн чадавхиа нэмэгдүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх ; (iii) Эмэгтэйчүүдийн бүлгүүдийг орон нутгийн удирдлагууддаа хүсэл сонирхлоо илэрхийлэх, дуу хоолойгоо өргөхөд чадавхижуулах ; (iv) эдийн засгийн хөгжилд жендерийн тэгш байдлыг дэмжсэн бодлогыг сурталчилан таниулах 

Үүрэг хариуцлага:

  • Зочид болон ажиллагсдыг Хэнтий аймаг болон Улаанбаатар хотод аюулгүй байдлыг ханган тээвэрлэнэ.
  • Тээврийн хэрэгслийн засвар үйлчилгээг цаг тухайд нь хийлгэх, үзлэг засварт оруулах.
  • Албан захидал, эд зүйлийг шаардлагатай газарт хүргэх.
  • Байгууллагын болон төслийн худалдан авалт, захиргааны бусад ажилд туслалцаа үзүүлэх.
  • Төслөөс зохион байгуулж буй ажлыг гүйцэтгэхэд туслалцаа үзүүлж ажиллах. 
  • Навигацийн програмыг ашиглаж оновчтой замыг олж аялалын төлөвлөгөө гаргах.
  • Харилцагч хамтрагч нартай ёс зүйтэй харилцах.
  • Тээврийн хэрэгслийг үргэлж цэвэр цэмцгэр, ашиглахад бэлэн байлгах, шатахууныг байнга хангалттай хэмжээнд байлгах.
  • Шаардлагатай үед тээврийн хэрэгсэлд гарсан бага зэргийн эвдрэл гэмтэлд засвар үйлчилгээ хийх чадвартай байх.
  • Ашиглалтын километрийн заалт, замын хуудасны бүртгэлийг цаг тухайд нь хөтөлж байх

Тавигдах шаардлага:

Хүчин төгөлдөр жолооны үнэмлэх, нийгмийн даатгалын дэвтэртэй байх. Ажилд нямбай нухацтай ханддаг, хариуцлагатай, найдвартай, харилцааны соёлтой, цаг хугацаа, зардал хэмнэх аялалын маршрут төлөвлөх чадвартай. Ажлын ачаалал даах чадвартай.

  • Хүчинтэй В ангиллын жолооны үнэмлэхтэй байх.
  • 5-аас доошгүй жил тасралтгүй тээврийн хэрэгсэл жолоодсон туршлагатай байх.
  • Улаанбаатар болон хөдөө орон нутгийн зам тээврийн нөхцөл байдал болон авто замын сүлжээг сайн мэддэг байх.
  • Ажлын зохион байгуулалт болон цагийн менежмент сайтай байх.
  • Ёс зүйтэй.
  • Харилцааны соёлтой.
  • Газрын зураг, GPS ашиглах чадвартай.
  • Англи хэлний анхан шатны мэдлэг давуу тал болно.

 

Сонирхсон хүмүүс дараах материалыг бүрдүүлэн ХХМЭБА-ын b.batchimeg@avsf.org хаягаар цахим шуудан илгээхдээ «Driver Khentii» түлхүүр үгийг гарчигтаа оруулан илгээнэ үү. Цахим шуудан хүлээн авах хүний нэр: Б.Батчимэг. Материал хүлээн авах эцсийн хугацаа: 2020 оны 3 сарын 27.

Хавсарган илгээх материал:

1.Ажилд орохыг хүссэн өргөдөл – доод тал нь 1 нүүр,

2.Товч намтар – 2 нүүр,

3.Дипломны, жолооны, иргэний үнэмлэхний хуулбарууд

4.Таны ур чадварыг нотлох 2 хүний тодорхойлолт.

5. Утас: 330043

 

Зөвхөн шалгуур хангасан ажил горилогч нартай эргэж холбогдоно.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.khentiinews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.