Өрхийн ЭМТ-үүдэд нийт 9 сая төгрөгийн өртөг бүхий оношлуурын тестүүдийг гардуулан өглөө


Өрхийн ЭМТ-үүдэд нийт 9 сая төгрөгийн өртөг бүхий оношлуурын тестүүдийг гардуулан өглөө
2020 оны 03 сарын 19. 09 цаг 44 минут

Хэрлэн сумын Засаг дарга, түүний тамгын газраас 2017 оноос эхлэн эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг сайжруулах зорилгоор Өрхийн эрүүл мэндийн төвүүддээ анхаарч, жил бүр оношлуур тест, багаж тоног төхөөрөмж болон бусад тусламж дэмжлэгийг үзүүлж ажиллаж байгаа. Тэгвэл үүний хүрээнд өнөөдөр нийт 9 сая төгрөгийн өртөг бүхий сахарын тест /2400ш/, Дохын тест /1000ш/ тэмбүүгийн тест /1000ш/, элэгний хавдрын маркер /100ш/, хеликобактерийн тест /1700ш/, түрүү булчирхайн хавьдрын маркер /100ш/ зэргийг 3 өрхийн эрүүл мэндийн төвүүддээ гардуулан өгч ажлын амжилт хүслээ.

Хэрлэн сум ЗДТГ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.khentiinews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.