Төслөөр суугаа жин хэмжигч хандивлалаа


Төслөөр суугаа жин хэмжигч хандивлалаа
2020 оны 03 сарын 19. 10 цаг 00 минут

ТӨСЛӨӨР СУУГАА ЖИН ХЭМЖИГЧ ХАНДИВЛАЛАА

Финляндын Флом төлөөлөгчийн газрын дэмжлэгтэйгээр Монголын тэргэнцэртэй иргэдийн үндэсний холбооноос манай аймгийн Нэгдсэн эмнэлгийн нөхөн үржихүйн кабинетэд суугаа жин хэмжигч хандивлалаа. Энэ нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон тулгуур эрхтэний бэрхшээлтэй жирэмсэн эхчүүдэд нэн шаардлагатай юм байна.

Эмнэлгийн үйлчилгээ хүртээмжтэй байх нь хүний эрхийг хангах чухал үзүүлэлт учраас Монголын тэргэнцэртэй иргэдийн үндэсний холбооноос “Хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдийн дэмжих бүлгүүдийг чадваржуулах замаар тэдэнд хүрэх нөхөн үржихүйн эрүүл мэндийн үйлчилгээг сайжруулах нь” гэсэн төслийг Архангай, Дархан-Уул, Өвөрхангай, Баянхонгор, Хэнтий аймаг, Улаанбаатар хотод хэрэгжүүлжээ.

Аймгийн Тэргэнцэртэй иргэдийн холбооны чиглүүлэгч А. Ганчимэг ярихдаа, “Энэхүү суугаа жин нь тэргэнцэртэй иргэд, зарим өндөр настан, тулгуур эрхтэний бэрхшээлтэй жирэмсэн эх зэрэг зогсоход хүндрэлтэй иргэд эмнэлгийн яаралтай тусламж авах, хагалгаанд орох, төрөх үедээ жингээ тодорхойлуулахад маш чухал байдаг” гэлээ.

 

Сэтгүүлч: Ө.Одмаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.khentiinews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.