Нэгдсэн эмнэлгийг тоног төхөөрөмжөөр хангалаа


Нэгдсэн эмнэлгийг тоног төхөөрөмжөөр хангалаа
2020 оны 03 сарын 20. 01 цаг 12 минут

Нэгдсэн эмнэлгийн төрөх, эмэгтэйчүүдийн тасагт орон нутгийн төсвийн хөрөнгөөр 2017-2019 онд нийт 35 сая төгрөгийн засварын ажлыг хийж, 176.5 сая төгрөгийн тоног төхөөрөмжөөр үе шаттайгаар хангаснаар жирэмсэн болон амаржсан ээжүүд, эмэгтэйчүүд, эмч эмнэлгийн ажилтнуудын эрүүл ахуйн халдвар хамгааллын орчин сайжирчээ.

2017 онд төрөх, эмэгтэйчүүдийн тасагт эх ургийн монитор, хяналтын монитор, фототерапийн аппарат, дуслын автомат шахуурга, нярайн түнхний ЭХО зэргийг 54.7 сая төгрөгөөр, 2018 онд Япон улсын буцалтгүй тусламжаар 23,5 сая төгрөгийн өртөг бүхий ургийн монитор, ОНХСангаас 50 сая төгрөгийн ургийн гажиг илрүүлэх 3D/4D ЭХО аппарат, 2019 онд НҮБ-ын Хүн амын сан, УТХО-аар нярайн амьсгалын 2 аппаратаар тус тус хангаж, бага жинтэй нярайд сурфактант эмчилгээг хийж эхлээд байна.

ХЭНТИЙ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨР-2019

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.khentiinews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.