Авто үйлчилгээ эрхлэгч ААН, иргэдийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж байна


Авто үйлчилгээ эрхлэгч ААН, иргэдийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж байна
2020 оны 03 сарын 20. 01 цаг 30 минут

Аймгийн МХГ, Стандарчлал хэмжил зүйн хэлтэс, Авто тээврийн төвийн улсын байцаагчид авто засвар үйлчилгээ эрхлэгч байгууллага, иргэдийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж зөвлөн тусалж байна.

Хэрлэн сумын хэмжээнд авто үйлчилгээ эрхэлдэг 11 иргэн, аж ахуйн нэгж байна.  Эдгээрийг нэгдсэн нэг системд оруулах, ангиллын гэрчилгээтэй иргэн, ААНэгжид зөвлөн туслах үйлчилгээг энэ 3-р сард багтаан хийж дуусгах аж.

Авто үйлчилгээ эрхлэгч иргэн байгууллагын хяналтын хуудсыг шалгаж, зөвлөн туслах үйлчилгээ үзүүлсэн бичиг баримт олгож, хууль эрх зүйн стандартын талаар танилцуулан гарын авлага тарааж байна. Хэрлэн суманд шинээр үйл ажиллагаа явуулаад удаагүй байгаа “Өгөөмөр зөв зам” авто үйлчилгээний төв хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмж хэрэглэдэг, хөдөлмөрийн аюулгүй байдлыг сайтар хангаж, тав тухтай орчинд үйлчилгээ үзүүлж байна. Энэчлэн авто засварын үйлчилгээ үзүүлж байгаа газруудын хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, тэмдэг тэмдэглэгээ, цахилгааны бүрэн бүтэн байдал, үйл ажиллагаа явуулах стандарт норм, зөвшөөрөл зэргийг шалгаж алдаа дутагдалтай зүйл гарвал газар дээр нь зөвлөн туслах үйлчилгээ үзүүлж байна.

Сэтгүүлч: Ө. Одмаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.khentiinews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.