Бүлэг малын хулгайчдын хэрэг шүүхээр шийдвэрлэгдлээ


Бүлэг малын хулгайчдын хэрэг шүүхээр шийдвэрлэгдлээ
2020 оны 03 сарын 20. 07 цаг 04 минут

Олон удаагийн малын хулгайн үйлдэлтэй Хэнтий аймгийн харьяат Н, Б, Ц, Г, Ц нарт хоёроос есөн жил нэг сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэжээ.

Хэргийг тодруулбал, тэд 27 удаагийн үргэлжилсэн үйлдлээр бүлэглэн, машин механизм ашиглаж 2018, 2019 онуудад тус аймгийн Өмнөдэлгэр, Баянмөнх, Хэрлэн, Мөрөн, Жаргалтхаан, Дэлгэрхаан сумын нутгаас нэр бүхий 30 иргэдийн 101 тооны бод, 11 тооны бог малыг хулгайлсан байна. Ингэснээр бусдад 71.7 сая төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болохыг тогтоожээ.

Тус хэрэгт Хэнтий аймгийн Цагдаагийн Газрын Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Г.Ганхуяг мөрдөн шалгах ажиллагааг явуулж, аймгийн прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч Ц.Бямбадорж хяналт тавин яллах дүгнэлт үйлдэж,  шүүхэд хүргүүлсэн байна.

                 ХЭНТИЙ АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР

 

 

 

             

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.khentiinews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.