Хэнтий аймгийн Эрүүл мэндийн газрын зөвлөмж


Хэнтий аймгийн Эрүүл мэндийн газрын зөвлөмж
2020 оны 03 сарын 21. 05 цаг 05 минут

Шинэ Коронавирус /COVID19/-н халдвар 2020 оны 03 сарын 20-ны 11:00 цагийн байдлаар Дэлхийн 168 улс оронд 215363 тохиолдол бүртгэгдэж, уг халдварын улмаас 8880 хүн нас барсан байна. Эмчилгээний аргуудыг Олон улсад туршиж, нэвтрүүлэн 84972 хүн эдгэрээд байна. БНХАУ-д халдварын тархалт буурсан бол Итали, Франц зэрэг Европын улс оронд, АНУ-ын бүх мужуудад эрчимтэй тархаж байна. Иймд иргэдэд зөвлөхөд:

  • Халдвар гарсан улс оронд зорчихгүй байх
  • Олон нийтийн газраар сэлгүүцэхгүй байх
  • Амны хаалтыг тогтмол зүүх /2 цаг тутамд сольх, ариутгах/
  • Биеийн дархлааг дэмжих /халуун бүлээн шингэн уух, дулаан хувцаслах, аминдэмтэй хоол унд хэрэглэх, сайн унтаж амраах/
  • Гарыг тогтмол халуун бүлээн усаар савандаж угаах, спиртэн суурьтай уусмалаар халдваргүйжүүлэх
  • Хаалганы бариул, шат зэрэг гар хүрэх газрыг тогтмол халдваргүйтгэх бодисоор арчих
  • Гэр орон, ажлын байранд 2 цаг тутамд агааржуулалт хийх, /15-20минут/  чийгтэй цэвэрлэгээг  2 доошгүй удаа хийх
  • Шаардлагатай тохиолдолд эмнэлгийн байгууллагад утсаар дуудлага өгч үйлчлүүлэх
  • Үйлчилгээний байгууллагаар үйлчлүүлэхдээ хүн хооронд 1 метрийн зайтай байх хэрэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.khentiinews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.