Хэнтий аймгийн ОБГ-т томилгоо хийлээ


Хэнтий аймгийн ОБГ-т томилгоо хийлээ
2020 оны 03 сарын 23. 10 цаг 04 минут

ОБЕГ-ын даргын тушаалаар Хэнтий аймгийн ОБГ-ын дарга хурандаа Н.Чанцалыг Говьсүмбэр аймгийн ОБГ-ын даргаар шилжүүлэн томилсон байна.

Н.Чанцал нь тус аймгийн ОБГ-т жолоочоос нь эхлээд газрын дарга хүртэл 28 жил тасралтгүй ажилласан бөгөөд хэдхэн хоногийн өмнө хурандаа цолоо авсан юм.

Харин аймгийн ОБГ-ын шинэ даргаар ОБГ-ын орлогч, урьдчилан сэргийлэх тасгийн дарга дэд хурандаа Ж.Эрдэнэбатыг дэвшүүлэн томилжээ.

Эх сурвалж: Хэнтий аймгийн ЗДТГ

Уучлаарай: Монгол Улсын Их хурлын сонгуулийн тухай хууль, Харилцаа холбооны зохицуулах хорооны өгсөн чиглэлийн дагуу бүх мэдээний сэтгэгдлийг түр түдгэлзүүлэв