Наурызын баяраар гэргийнхээ аминд хүрчээ


Наурызын баяраар гэргийнхээ аминд хүрчээ
2020 оны 03 сарын 25. 09 цаг 22 минут

Өнгөрөгч амралтын өдөр буюу хаврын баяр- Наурызын баяраар гэргийнхээ аминд хүрсэн гэмт хэрэг гарчээ. 

Хорио цээрийн дэглэмийн үед ахуйн хүрээнд архидаж, тэр хэмжээгээр гэр бүлийн хүчирхийлэл ихсэх хандлагатай байгаа талаар Хэнтий аймгийн цагдаагийн газраас мэдээллээ. Тус аймгийн онцгой комиссын шийдвэрийн дагуу 18 цагаас хойш архи согтууруулах ундаа худалдан борлуулахыг түр хориглосон ч ахуйн хүрээнд иргэд найз нөхөд, хамт олон, гэр бүлээрээ архидан согтуурах явдал газар авч байна.

Хэнтий аймагт энэ оны эхний улирлын байдлаар гэр бүлийн хүчирхийллийн хэрэг 89 бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеийн хэмжээнд байгаа хэдий ч иргэдийн араншин, гаргаж байгаа үйлдэл улам зэрлэгшиж байна. Наурызын баяраар Хэрлэн суманд оршин суух 25 настай эрэгтэй согтуурсан үедээ эхнэрээ зодож амь насыг нь хөнөөсөн аймшигт хэрэг гарсан бол Батноров суманд амьдардаг 50 настай эмэгтэйн баруун нүд нь гэмтэж буглаж идээлсэн байдалтай аймгийн нэгдсэн эмнэлэгт хандсан байна. Хэргийг тодруулахад гуравдугаар сарын наймны өдөр нөхөр болох 62 настай Б нь согтуурсан үедээ зодож гэмтээсэн байж болзошгүй гомдлын дагуу цагдаагийн байгууллага шалгаж байгаа аж.

Сэтгүүлч Ө.Одмаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.khentiinews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.