Хэрлэн сумын хэмжээнд 1000 нохой устгана


Хэрлэн сумын хэмжээнд 1000 нохой устгана
2020 оны 03 сарын 25. 09 цаг 35 минут

Хэрлэн сумын засаг даргын захирамжаар зургаан багт нийт 848 нохойг устгаад байна.
Тус суманд жил бүрийн хавар нохой устгах ажлыг явуулдаг бөгөөд энэ жил 1000 нохой устгахаар төлөвлөжээ. Нэг нохой устгахад 10500 төгрөгийн зардал гардаг аж. Тодруулбал, нохой устгалын зардалд агнагч, ачигч, жолоочийн хөлс, шатахууны зардал багтдаг байна. 

“Өндөрхаан хот тохижилт”-ын албан хаагчид өнгөрөгч амралтын өдөр Чингис хотын нутаг дэвсгэрт үхсэн малын сэг зэмийг ачиж, булж устгах ажлыг мөн хийжээ. Аймгийн төвд Хийдийн суурин, Нисэх, САА, Цацал, Хорихын гэр хорооллын орчимд дэрсэн дотор үхсэн малын сэг зэм их байсан аж. Одоогийн байдлаар 40 үхэр, нэг адуу, 20 гаран хонь ямааны сэг зэмийг ачиж, хогийн цэгийн зориулалтын нүхэнд булж устгаад байна. Үхсэн малын сэг зэм нь элдэв халдварт өвчин гарах том эрсдэл дагуулдаг хор уршигтай юм. 

Сэтгүүлч Ө.Одмаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.khentiinews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.