Зооноз өвчин судлалын төвөөс ариутгал хийж байна


Зооноз өвчин судлалын төвөөс ариутгал хийж байна
2020 оны 03 сарын 27. 07 цаг 24 минут

Коронавирусээс урьдчилан сэргийлэх зорилгоор Хэнтий аймгийн Зооноз өвчин судлалын төвөөс байгууллага, ААН-үүдэд ариутгал, халдваргүйжүүлэлтийн ажил хийж байна.

Үүний дагуу өнөөдөр аймгийн ЗДТГ-ын байранд ариутгал хийлээ. Өнгөрсөн хугацаанд Зооноз өвчин судлалын төв, аймгийн Онцгой байдлын газартай хамтран 39 байгууллагын гаднах орчин, нийтийн эзэмшлийн талбайг ариутгасан байна. Ингэснээр гадаргуун дээрх нян бактерийг устгаж байгаа бөгөөд цаашид мэргэжлийн байгууллагаас өгсөн заавар зөвлөмжийн дагуу цэвэрлэгээ үйлчилгээг тогтмол хийснээр аливаа халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх боломжтой юм байна.

Тиймээс иргэд, ААН, байгууллагуудыг Зооноз өвчин судлалын төвд хандаж, ариутгал хийлгэхийг уриалав.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.khentiinews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.