Чингис хотын 10,2 км зам ирэх зургадугаар сард ашиглалтад орно


Чингис хотын 10,2 км зам ирэх зургадугаар сард ашиглалтад орно
2020 оны 03 сарын 30. 07 цаг 42 минут

Хэнтий аймгийн төв Чингис хотод 10,2 км зам тавигдаж байгаа бөгөөд ирэх зургадугаар сард бүрэн ашиглалтад орно.

Тус ажлын тендерт "Тэгштплант" ХХК шалгарч 8,9 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэйгөөр 6,4 км авто зам, 3,8 км явган хүний зам, гэрэлтүүлэг, ногоон байгууламжтай, зарим томоохон газруудаар унадаг дугуйн замтайгаа иж бүрнээр нь гүйцэтгэхээр ажлаа эхлүүлсэн. Тэгвэл нийт ажлынхаа 80 шахам хувийг өнгөрсөн 2019 онд гүйцэтгэснийг мэргэжлийн байгууллага дуулгалаа. Тухайн ажлын гэрээний хугацаа энэ оны долдугаар сард эцэслэнэ.Тэгштплант ХХК-ийн зүгээс энэ оны зургадугаар сард багтаан ажлаа бүрэн дуусгана гэж аймгийн Засаг даргад мэдэгдэж, гуравдугаар сарын 24-ний өдрөөс энэ оны ажлаа эхлүүлжээ.

Өнгөрсөн оны хавар Монгол Улсын Засгийн газар, Хэнтий аймгийн ЗДТГ-ын захиалгаар улсын төсвийн 10 тэрбум төгрөгөөр эдгээр ажил хэрэгжиж эхэлсэн юм.

Эх сурвалж: аймгийнн ЗДТГ

Уучлаарай: Монгол Улсын Их хурлын сонгуулийн тухай хууль, Харилцаа холбооны зохицуулах хорооны өгсөн чиглэлийн дагуу бүх мэдээний сэтгэгдлийг түр түдгэлзүүлэв