Бор-Өндөр сумын тендерийн урилга


Бор-Өндөр сумын тендерийн урилга
2020 оны 03 сарын 31. 01 цаг 59 минут

Огноо : 2020-03-24

Тендер шалгаруулалтын нэр: Уурхайчин цэцэрлэгт хүрээлэн тохижилтын ажил

Тендер шалгаруулалтын дугаар: ХЭАБӨСЗДТГ/202001003

Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын Засаг даргын тамгын газар эрх бүхий тендерт оролцогчдоос Уурхайчин цэцэрлэгт хүрээлэн тохижилтын ажил -ыг нийлүүлэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) үнэ төлбөргүйгээр татан авах боломжтой бөгөөд тендерт оролцохын тулд эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр 50,000 төгрөг, эсхүл түүнтэй тэнцэх хэмжээний чөлөөтэй хөрвөх валютаар цахим тендерийн хураамж төлнө. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 30 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.

Үүнд:

Борлуулалтын хэмжээ: 2019, 2018 оны Борлуулалтын орлогын дүн нь төсөвт өртгийн 100 хувиас дээш

Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ нь төсөвт өртгийн 50 хувиас багагүй

Санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: 2019, 2018 оны аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайланг ирүүлнэ.

Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Шаардана.

Тендерийн хамт 1,000,000 төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

Тендерийг 2020 оны 04 -р сарын 24 -ны өдрийн 10 цаг 00 минут -аас өмнө www.tender.gov.mn цахимаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2020 оны 04 -р сарын 24 -ны өдрийн 10 цаг 10 минут -т ЗДТГ-ын Иргэний танхим-д нээнэ.

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй эсэх: Эрхгүй

Дотоодын давуу эрх тооцох эсэх: Тооцохгүй

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Бор-Өндөр сумын Холбоо 2-р баг ЗДТГ-ын байр, 2 давхар 204 тоот

ЗДТГ-ын мэргэжилтэн А.Өлзийсүрэн

, Утас: 70567143 , 91115462

Имэйл хаяг: borundur_khentii@yahoo.com

 

Уучлаарай: Монгол Улсын Их хурлын сонгуулийн тухай хууль, Харилцаа холбооны зохицуулах хорооны өгсөн чиглэлийн дагуу бүх мэдээний сэтгэгдлийг түр түдгэлзүүлэв