TNC ОУБ-ын төлөөлөгчид Хэнтий аймагт ажиллав


TNC ОУБ-ын төлөөлөгчид Хэнтий аймагт ажиллав
2020 оны 05 сарын 14. 03 цаг 53 минут

"Де Нейче Консерванси" ОУБ нь 2009 оноос Монголд үйл ажиллагаагаа явуулж, байгаль хамгаалах чиглэлээр нутгийн иргэдийг түшиглэсэн төслийг хэрэгжүүлэн ажиллаж, Баян-Овоо, Норовлин сумын нутаг Тосон Хулстайн БНГ-т болон 2019 оноос Дэлгэрхаан суманд байгалийн нөөцийн хамтын менежментийн нөхөрлөлийн асуудлаар аймаг, орон нутгийн удирдлагуудтай хамтран ажиллаж байна. Тус ОУБ-ын төслийн удирдагч А.Жавхлан, Уянга, нөхөрлөл, хөгжлийн асуудал хариуцсан зохицуулагч Б.Ганхуяг, орон нутгийн зохицуулагч С.Пүрэвжав нар аймгийн ИТХ-ын дарга Л.Батсайхантай уулзаж, төслийн талаарх танилцуулгаа хийж, цаашид аймаг, сумын тусгай хамгаалалттай газар нутгийг өргөжүүлэх, уг газрын менежментийг дэмжих, уул уурхайгаас байгаль орчноо дүйцүүлэн хамгаалах, Хэрлэн, Онон голын сав газрын хамгаалалтын талаар санал солилцож, зөвшилцөлд хүрч хамтран ажиллахаар боллоо.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.khentiinews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.