Сүрьеэгийн эмнэлэг шинээр баригдана


Сүрьеэгийн эмнэлэг шинээр баригдана
2020 оны 05 сарын 20. 14 цаг 04 минут

Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлгийн сүрьеэгийн тасаг өөрийн гэсэн зориулалтын байртай болохоор шав тавилаа. Нийт 2.4 тэрбум төгрөгийн өртөг бүхий хоёр давхар уг барилгын гүйцэтгэгч компаниар “Солармед Монгол” ХХК шалгарчээ. Уг компанийн хувьд 2015 оноос эхлэн үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд БОАЖЯ-ны харьяа гурван байгууллагын нэгдсэн контор барилгын гүйцэтгэгч компаниар мөн шалгарчээ.

Сүрьеэгийн тасаг нь Нэгдсэн эмнэлгийн хуучин барилга ашиглалтаас гарч, нураагдсанаас хойш үйл ажиллагаа явуулах байргүй болж, Халдвартын эмнэлэг рүү шилжсэн байдаг. Энэ мэт арав гаруй удаа байраа сэлгэсэн уг тасаг стандарт бус өрөөнд, олон тооны өвчтөнд үйлчилгээ үзүүлэхэд хүндрэлтэй, халдвар хамгаалалтын норм зөрчигдөж иржээ. Сүрьеэгийн эмнэлэг нэгдсэн эмнэлгийн баруун урд талд баригдах ба халдвар хамгаалалт, агаар дуслын асуудлыг цогцоор нь шийдэж, өрөө бүхэнд агааржуулалтын системтэй байхаар зураг төсөлд тусгагдсан байна.

Эх сурвалж: Хэнтийн мэдээ сонин                                        Ө.Одмаа

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.khentiinews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.