Өлзийт тосгоны эрүүл мэндийн төвийн шинэ барилгын ажил эхэллээ


Өлзийт тосгоны эрүүл мэндийн төвийн шинэ барилгын ажил эхэллээ
2020 оны 05 сарын 20. 14 цаг 27 минут

Хэрлэн сумын наймдугаар баг Өлзийт тосгоны эрүүл мэндийн төвийн барилгын шав тавих ёслол боллоо. Тус арга хэмжээнд “Багануур” ХК-ийн тэргүүн дэд захирал Д.Түвшинжаргал, “Их Очирт Хүрдэн” ХХК-ийн гүйцэтгэх захирал Р.Гантулга, Хэрлэн сумын Засаг дарга бөгөөд Чингис хотын захирагч Ц.Идэрбат болон эрүүл мэндийн төвийн эмч ажилчид, ахмад ажиллагсад, ард иргэдийн төлөөлөл оролцлоо.

Улсын төсвийн нэг тэрбум 55 сая төгрөгийн төсөвт өртөг бүхий 10 ортой, гарааш, цогцос хадгалах байр бүхий хоёр давхар, 600 гаруй м2 талбайтай орчин үеийн тус эмнэлгийн барилгыг Улаанбаатар хотын “Их Очирт Хүрдэн” ХХК, “Ундрам маргад” ХХК хамтран барьж гүйцэтгэхээр болжээ.

Эх сурвалж: Хэнтийн мэдээ сонин

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.khentiinews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.