Дархан сумын засаг дарга Ж.Энхтөр: Мэндчилгээ


Дархан сумын засаг дарга Ж.Энхтөр: Мэндчилгээ
2020 оны 07 сарын 11. 01 цаг 44 минут

Эх дэлхийд түүхээрээ гайхуулсан Монгол Тулгар төрийн 2229, Их Монгол улс байгуулагдсаны 814 жилийн ой, Ардын хувьсгалын 99 жилийн ой, Хан Хэнтий уулын аймаг байгуулагдсаны 97 жилийн ой, Үндэсний их баяр наадмын халуун мэндийг нийт наадамчин олон Та бүхэндээ өргөн дэвшүүлье.

Айл бүхний гал голомт ашид бадран гийж, хүн бүрийн хүсэл мөрөөдөл биелэн, хүүхэд бүр аз жаргалтай, настан буурлууд минь сэтгэл тэнэгэр байж, өнийн их түүхтэй өргөн уудам нутаг, онгон дагшин байгаль минь үеийн үед үр удмыг минь ивээн тэтгэж, Монгол орон минь дэвжин дээшлэхийн ашдын ерөөлийг баяр наадмын мэндийн хамтаар уламжилъя.

Хурсан олон та бүхэн дэнж хотойтол сайхан наадаарай.

ДАРХАН СУМЫН ЗАСАГ ДАРГА Ж.ЭНХТӨР

Уучлаарай: Монгол Улсын Их хурлын сонгуулийн тухай хууль, Харилцаа холбооны зохицуулах хорооны өгсөн чиглэлийн дагуу бүх мэдээний сэтгэгдлийг түр түдгэлзүүлэв