Нэгдсэн эмнэлгийн дарга Д.Оюунгэрэл: Мэндчилгээ


Нэгдсэн эмнэлгийн дарга Д.Оюунгэрэл: Мэндчилгээ
2020 оны 07 сарын 11. 02 цаг 01 минут

Эзэн Чингис хааны өлгий нутаг Хан Хэнтий нутгийн ард иргэд болон үе үеийн эмч эмнэлгийн ажилтнууд, тэдний гэр бүлийнхэн та бүхэндээ Хан Хэнтий уулын аймаг байгуулагдсаны 97 жилийн ой, Ардын хувьсгалын 99 жилийн ойн баярын мэндийг хүргэн мэндчилье.

Бид эрүүл мэндийн салбарын бодлого, зорилго, зорилтыг хэрэгжүүлэн, чанартай, хүртээмжтэй эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлж, эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн мэргэшил, ур чадварыг нэмэгдүүлэх, ёс зүй харилцаа хандлагыг дээшлүүлж, ажлын хариуцлага хяналтыг сайжруулах зорилт тавин ажиллаж байна.

Эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүртээх ая тухтай орчин нөхцлийг бүрдүүлэн, шинэ дэвшилтэт технологиудыг нэвтрүүлж, гадаад харилцааг хөгжүүлэн, ажиллагсдын нийгмийн баталгааг хангаж, эрүүл мэндийн боловсрол олгох сургалт, цахим хөтөлбөрийг хэрэгжүүлэх зэргээр олон ажлуудыг амжилттай зохион байгуулан ажиллалаа.

Мөн Эрүүл мэндийн яам, хандив тусламжаар зүрхний ЭХО, диализын аппарат, амьсгалын аппарат, сүрьеэгийн шинжилгээ хийдэг аппаратууд нийлүүлэгдэж эмнэлгийн тусламж үйлчилгээнд ахиц гарч байна.

Цаашид чадварлаг эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн тусламж үйлчилгээнд суурилсан дэвшилтэт технологи, үйлчилгээний соёлыг нэвтрүүлэн ажиллах болно.

Та бүхний минь ажил үйлс нь амжилт бүтээлээр дүүрэн байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье. Эр бяраараа эзэн нь байж, эрмэг хурдаараа эрэлхэг нь байж, эрхий мэргэнээрээ түрүүнд нь байж, дэлгэр зуны налгар талдаа дэнж хотойтол сайхан наадаарай.

НЭГДСЭН ЭМНЭЛГИЙН ДАРГА Д.ОЮУНГЭРЭЛ

Уучлаарай: Монгол Улсын Их хурлын сонгуулийн тухай хууль, Харилцаа холбооны зохицуулах хорооны өгсөн чиглэлийн дагуу бүх мэдээний сэтгэгдлийг түр түдгэлзүүлэв