"Мандал Хангайн Наран" ХХК-ийн захирал Б.Цолмонтуяа: Мэндчилгээ


"Мандал Хангайн Наран" ХХК-ийн захирал Б.Цолмонтуяа: Мэндчилгээ
2020 оны 07 сарын 11. 02 цаг 07 минут

Хан Хэнтий нутгийн зон олондоо дэлгэр дэлхийд ганцхан цэнгэл Үндэсний их баяр наадам, Их Монгол улс байгуулагдсаны 814 жилийн ой, Ардын хувьсгалын 99 жилийн ой, Хан Хэнтий уулын аймаг байгуулагдсаны 97 жилийн ойн баярын мэндчилгээг Мандал хангайн наран компанийн хамт олныхоо нэрийн өмнөөс болон хувиасаа өргөн дэвшүүлж, сайн үйл хуран цогцлохын өлзий дэмбэрэлийг ерөөе.

Нийтийн хоолны үйлдвэрлэл, үйлчилгээг орон нутагтаа өргөжүүлэн хөгжүүлэх үйлсэд чин сэтгэлээр жигүүрлэн хэтийн их зорилго, үүрэг хариуцлагаа бүрэн ухамсарлаж гар, сэтгэл нийлэн хөдөлмөрлөж байгаа салбарын хамт олондоо ажлын амжилт хүсэж, амттай, шимтэй зоогийг ард түмэндээ хүргэх сайхан үйлийн буян хишиг ашид мөнх ивээж байхын ерөөлийг өргөе.

Өвөг дээдсийн минь гал голомтоо асаан, үеийн үед бишрэн дээдэлсээр ирсэн Монгол нутагт ямагт хийморийн салхи шившиж, үйлчлүүлэгч та бүхний минь сэтгэл баяр жаргалаар дүүрэн байж, баяр наадамдаа сайхан наадаарай.

"МАНДАЛ ХАНГАЙН НАРАН" КОМПАНИЙН ЗАХИРАЛ Б.ЦОЛМОНТУЯА

Уучлаарай: Монгол Улсын Их хурлын сонгуулийн тухай хууль, Харилцаа холбооны зохицуулах хорооны өгсөн чиглэлийн дагуу бүх мэдээний сэтгэгдлийг түр түдгэлзүүлэв