Батширээт сумын цэцэрлэгийн тендер


Батширээт сумын цэцэрлэгийн тендер
2020 оны 08 сарын 10. 04 цаг 11 минут

 

                                                          Тендерийн урилга

 

                        Тендер шалгаруулалтын дугаар:ХЭАБШСЦ/202001001

 

       Хэнтий аймгийн Батширээт сумын цэцэрлэг нь тендерт оролцогчоос “Цэцэрлэгийн хүүхдийн хоол, хүнсний бүтээгдэхүүн” нийлүүлэх тухай тендер ирүүлэхийг урьж байна. 

       Сонирхсон этгээд тендерийн баримт бичгийг бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгөөр Төрийн сан банкны 100180915402 тоот дансанд 20000 төгрөгийг тушаасан байна. Тендер нь нээсэн өдрөөс эхлэн  30 хоногийн дотор хүчинтэй байна.

      Төсөвт өртөг-  54.979,200 төгрөг

      Тендерт оролцогч нь  дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

  1. Жилийн борлуулалтын хэмжээ нь төсөвт өртгийн үнийн дүнгээс 50%-аас багагүй байна.
  2. Түргэн  хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжийн зээлийн хэмжээ нь санал болгож буй үнийн дүнгийн  30%-аас багагүй байна.
  3. 2019 оны санхүүгийн баталгаажуулсан *А* тайлан
  4. Нийгмийн даатгалын НД 7, 8 маягтын дагуу  2020 оны 6 болон 7 сарын  тайлан
  5. Татварын тодорхойлолт
  6. Харилцагч банкны тодорхойлолт
  7. Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /нотариатаар баталгаажуулсан/
  8. Өмнөх байгууллагын тодорхойлолт
  9. Ижил төстэй гэрээ ажлын гэрээ 1-ээс дээш жил
  10. Дотоодын давуу эрхийн зөрүүг олгоно.
  11. Мал эмнэлгийн шинжилгээний бичиг
  12. Хүнсний ногоо болон гурил, будаа /бүх төрөл/, сахар нэрийн бараан дээр Мэргэжлийн хяналтын шинжилгээний бичиг

 

Тендерийн баримт бичгийг 2% /эх болон хуулбар/, хуудсыг дугаарлах мөн товъёогтой байх.

Тендерийг 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр 10 цаг 00 минутаас өмнө Хэнтий аймгийн Батширээт сумын Засаг даргын Тамгын газрын бичиг хэргийн ажилтан Б.Сансармаад ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчийг байлцуулан тендерийг  2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 10 цаг 20 минутад нээнэ.

 

       Гадаадын этгээд тендерт оролцох эрхгүй.

       Монгол Улсын гарал үүсэлтэй бараанд давуу эрхийн зөрүү олгоно.

Холбогдох утас: Хэнтий аймаг Батширээт сум 8861-8570

Уучлаарай: Монгол Улсын Их хурлын сонгуулийн тухай хууль, Харилцаа холбооны зохицуулах хорооны өгсөн чиглэлийн дагуу бүх мэдээний сэтгэгдлийг түр түдгэлзүүлэв