Алба хаагчид эрүүл мэндийн багц үзлэг, шинжилгээнд хамрагдлаа


Алба хаагчид эрүүл мэндийн багц үзлэг, шинжилгээнд хамрагдлаа
2020 оны 08 сарын 10. 07 цаг 24 минут

Энэ сарын 5-нд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-419 дүгээр нээлттэй хорих ангийн өдрийн алба хаагч, амарч байгаа ээлжийн бүрэлдэхүүн болон үүрэг гүйцэтгэж байгаа 60 алба хаагчийг Нэгдсэн эмнэлэгт үзлэг, шинжилгээнд хамруулсан байна. Энэ үеэр алба хаагчид хэвлийн ЭХО, зүрхний цахилгаан бичлэг, цээжний рентгэн зураг, цусны шинжилгээг хийлгэжээ. Мөн биеийн эрүүл мэндийн байдалд хяналт тавих шаардлагатай алба хаагчдад холбогдох эмчилгээг хийлгэж, эмч нар зөвлөгөө өгчээ.

  Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-419 дүгээр нээлттэй хорих анги алба хаагчдын нийгмийн баталгааг хангах хөтөлбөр, төлөвлөгөөний хүрээнд эрүүл мэндийн багц үзлэг, шинжилгээг жилд хоёр удаа зохион байгуулдаг байна.

Эх сурвалж: Хэнтийн мэдээ сонин №27

Уучлаарай: Монгол Улсын Их хурлын сонгуулийн тухай хууль, Харилцаа холбооны зохицуулах хорооны өгсөн чиглэлийн дагуу бүх мэдээний сэтгэгдлийг түр түдгэлзүүлэв