Чандганы уурхай 65 000 тонн нүүрс олборлоно


Чандганы уурхай 65 000 тонн нүүрс олборлоно
2020 оны 08 сарын 11. 07 цаг 30 минут

Аймгийн Засаг дарга Ц.Идэрбат "Бэрх уул" ХХК-ийн Чандганын уурхайн хөрс хуулалтын ажилтай биечлэн танилцлаа.

Тус уурхай энэ жилийн хувьд 65 мянган тонн нүүрс олборлохоор төлөвлөж, 180000 м3 хөрс хуулалтын ажлыг 8 дугаар сарын 1-ээс эхлүүлжээ. Одоогийн байдлаар гүйцэтгэл 10 гаруй хувьтай үргэлжилж байна. Мөн машин техник худалдан авснаас гадна, даац хэмжигч пүү тавьж нилээд хөрөнгө оруулалтыг хийжээ. Ингэснээр олон жилийн турш ААН, компаний хооронд үүсдэг нүүрс тээврэлтийн тонн, хэмжээн дээр гардаг маргаан эцэслэгдэж байгаа юм.

Тиймээс аймгийн Засаг дарга Ц.Идэрбат нийгмийн хариуцлагаа ухамсарлаж нилээдгүй ажлуудыг хийж байгаа тус компаний захирал н.Даваажавд талархал илэрхийлж цаашид нүүрсний чанарт анхаарлаа хандуулж ажиллахыг хүслээ.

Уучлаарай: Монгол Улсын Их хурлын сонгуулийн тухай хууль, Харилцаа холбооны зохицуулах хорооны өгсөн чиглэлийн дагуу бүх мэдээний сэтгэгдлийг түр түдгэлзүүлэв