Lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit.
1 цагийн өмнө
Зорилго:
Бичил бизнес эрхлэгчид орон нутгийнхаа онцлогт нийцүүлсэн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэхэд нь хөнгөлөлттэй зээл олгож ажлын байр бий болгох, тогтвортой орлоготой болгохыг дэмжих зорилготойгоор эргэн төлөгдөх санхүүжилтийг олгоход оршино.
Хамрах хүрээ:
- Ажил хайгч иргэн,
- Өрхийн аж ахуй эрхлэгч,
- Аж ахуйн нэгж, нөхөрлөл хоршооны хэлбэрээр бичил бизнес эрхлэгчид
Орон нутгийн онцлог, хэрэгцээнд нийцүүлсэн зорилтот төслийн тэргүүлэх чиглэл:
- Салбарын тэргүүлэх ач холбогдол бүхий төслүүд
- Өндөр технологид суурилсан гарааны бизнесийг дэмжих, интерпрёнер мэргэжилтэн бэлтгэх, цахим ажлын байр бий болгох
- Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээрх үйлдвэрлэл, үйлчилгээ болон ногоон ажлын байрыг дэмжих
- Малын гаралтай түүхий эд, мах, сүү, сүүн бүтээгдэхүүн боловсруулах, малын үүлдэр угсаа, ашиг шимийг дээшлүүлэх үйлдвэрлэлийг дэмжих, хөдөө аж ахуйн салбар дахь хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх
- Жимс, хүнсний ногоо боловсруулах чиглэлийн үйлдвэрлэлийг дэмжих
- Нийтийн ахуйн үйлчилгээний жишиг үйлчилгээг сайжруулах дэмжих
- Хөдөлмөрийн зах зээлд нэн шаардлагатай мэргэшсэн ажилтан дадлагажуулан, сургаж, ажлын байранд зуучлах
Орон нутгийн онцлог, хэрэгцээнд нийцүүлсэн зорилтот төслийн ерөнхий шаардлага:
- Орон нутгийн онцлог, хэрэгцээг судалгаанд үндэслэн тодорхойлсон байх
- Шалгуур үзүүлэлт, хүрэх үр дүнг тоочсон байх
- Төсөл хэрэгжиж эхлэх үеийн суурь үзүүлэлтүүдийг тооцсон байх
- Төсөвт өртгийг бодитойгоор тооцсон байх
- Төслийн баримт бичгийн стандарт, шаардлагыг хангасан байх
- Аймгийн хөдөлмөр эрхлэлтийн зөвлөлөөс хэлэлцэн дэмжсэн байх
Орон нутгийн онцлог, хэрэгцээнд нийцүүлсэн зорилтот төслийн шалгуур үзүүлэлт:
- Төслийн үндэслэл, тооцоолол, үр ашиг, нийгмийн үр нөлөө
- Ажлын байр шинээр бий болох, хадгалах, ажлын байрны бүтээмж, орлогыг дээшлүүлэх
- Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн хэмжээ
- Татвар, нийгмийн даатгал болон зээлийн өр, төлбөргүй байх
- Төсөл хэрэгжүүлэгч нь Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан болон Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан, Сум хөгжүүлэх сангийн зээлд хамрагдаагүй байх
- Барьцаа хөрөнгө, Батлан даагчтай байх
Орон нутгийн онцлог, хэрэгцээнд нийцүүлсэн зорилтот төслийн хэмжээ:
Төсөл нь 20 хүртэл сая төгрөгийн санхүүжилтийг хүүгүй, төсөл хэрэгжсэнээс хойш 36 сарын хугацаанд 100% эргэн төлөх нөхцөлтэй олгоно.
Төсөл хүлээн авах газар:
2020 оны 08 дугаар сарын 18-ний өдрөөс 09 дүгээр сарын 18-ний өдрийг хүртэл Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын №104 өрөөнд хүлээн авна.
Утас: 99049363, 92169217
Уучлаарай: Монгол Улсын Их хурлын сонгуулийн тухай хууль, Харилцаа холбооны зохицуулах хорооны өгсөн чиглэлийн дагуу бүх мэдээний сэтгэгдлийг түр түдгэлзүүлэв