"Ажлын байрыг дэмжих хөтөлбөр"-ийн эргэн төлөгдөх санхүүгийн дэмжлэгийн төсөл хүлээн авах зарлал


"Ажлын байрыг дэмжих хөтөлбөр"-ийн эргэн төлөгдөх санхүүгийн дэмжлэгийн төсөл хүлээн авах зарлал
2020 оны 08 сарын 26. 09 цаг 52 минут

Зорилго:

Хувиараа болон нөхөрлөл, хоршооны хэлбэрээр аж ахуй, бичил бизнес эрхлэн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчийн төслийг ил тод иргэдийн оролцоотой сонгон шалгаруулж, эргэн төлөгдөх санхүүгийн дэмжлэгийн арга хэмжээнд хамруулж, байнгын ажлын байрыг хадгалах, бий болгох зорилготой.

Хамрах хүрээ:

  • Хөдөлмөр эрхлэлтийн мэдээллийн санд бүртгэлтэй, аж ахуй, бичил бизнес болон нөхөрлөл, хоршооны хэлбэрээр үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж буй 35-аас дээш хөдөлмөрийн насны иргэн
  • Гадаадад ажиллаж амьдарч байгаад ирсэн иргэн /өөрийн эзэмшсэн мэргэжил, ур чадварын дагуу гарааны бизнес эрхлэх хүсэлт гаргасан/                                                                                                            
  • Төсөл хүлээн авах хугацаа: 
  • 2020 оны 08 сарын 18-наас 09 сарын 10-ны дотор харъяа сум, багийн  Засаг дарга, тосгоны захирагч  төслийг хүлээн авна.  /ажлын өдрүүдэд, ажлын цагаар /   

Төсөлд тавигдах шаардлага:

2017-2020 онуудад хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас олгогдсон санхүүгийн дэмжлэгт хамрагдаагүй байх.

  • Үйл ажиллагаа тогтвортой байх / 6 сараас доошгүй хугацаанд үйл ажиллагаа эрхлэсэн, ажлын байрыг нэмэгдүүлэх зориулалтаар төсөлд хамрагдах /
  • Төслийн санхүүжилтийн хэмжээ нь 5.0 сая төгрөг
  • Санхүүгийн дэмжлэгийг 36 сарын хугацаанд 100 хувь эргэн төлнө.

Бүрдүүлэх бичиг баримт:

  • Төслийг хэрэгжүүлэх бизнес төсөл /төлөвлөгөө, тооцоо, судалгаа, бизнесийн үйл ажиллагааны талаарх танилцуулга, зурагжуулсан байх/
  • Төсөл хүссэн иргэний өөрийн болон хамтран ажиллах бусад гишүүний иргэний үнэмлэхийн хуулбар /тод гарсан,  шилжилт хөдөлгөөн хийгдсэн бол нарийн хуудас/
  • Эргэн төлөгдөх санхүүгийн дэмжлэгт хамрагдахыг хүссэн гар өргөдөл
  • Багийн засаг даргын тодорхойлолт /оршин суугаа хаягийн болон хувиараа хөдөлмөр эрхэлдэг нь үнэн/
  • Оршин суугаа хаягийн лавлагаа /ТҮЦ машинаас/
  • Сум хөгжүүлэх сангийн тодорхойлолт / зээл аваагүй эсэх /
  • Нийгмийн даатгалын тодорхойлолт /ТҮЦ машинаас/
  • Ажлын байр болон үйлвэрлэсэн бараа бүтээгдхүүний зураг
  • Гадаадад ажиллаж, амьдарч байгаад ирсэн бол гадаад паспорт, эзэмшсэн мэргэжил ур чадварыг тодорхойлох баримт бичиг

                                                                                                                                       

Төслийг сонгон шалгаруулах үе шат:

  • 2020 оны 09 дүгээр сарын  11-нээс  09 дүгээр сарын 15-ны хооронд баг, сумын Засаг дарга, тосгоны захирагч иргэдийн төслийг сумын амжиргааг дэмжих зөвлөлөөр хэлэцүүлэн  шалгаруулж дэмжигдсэн төслийг 2020 оны 09 дүгээр сарын 16 -ны дотор ХХҮГазарт  ирүүлнэ.

Дэлгэрэнгүй мэдээллийг:  70562267 , 92169217 утаснаас авна уу.

Уучлаарай: Монгол Улсын Их хурлын сонгуулийн тухай хууль, Харилцаа холбооны зохицуулах хорооны өгсөн чиглэлийн дагуу бүх мэдээний сэтгэгдлийг түр түдгэлзүүлэв