Монгол залуус дэлхийн сагсан бөмбөгийн аваргаар тодорлоо


Монгол залуус дэлхийн сагсан бөмбөгийн аваргаар тодорлоо
2020 оны 09 сарын 02. 01 цаг 12 минут

Улаанбаатар хотноо Насанд хүрэгчдийн "B" Зэрэглэлийн Улсын аварга шалгаруулах сагсан бөмбөгийн тэмцээн болж, аваргаар тодорлоо.  Энэхүү тэмцээнд Хэнтий ЭБЭГ багийн залуус оролцож, шигшээ наймд шалгарсан амжилтыг үзүүлсэн.

Насанд хүрэгчдийн "B" Зэрэглэл Улсын аварга шалгаруулах тэмцээнд Хэнтий ЭБЭГ баг эхний тоглолтоо  Scorpions багтай хийж 50:43, 2 дахь тоглолтонд Бурхантын Буганууд багтай учираа тааран тоглож 67:55 харьцаатай буулгаж авсан бол тэмцээний хасагдах шатны эхний тоглолтонд Багануур багийг 60:46 харьцаатгай хожиж шигшээ 8-т шалгаран үлдсэн. Харин МОН-АЛТИУС төгсөгчидтэй тоглон 57:59 харьцаагаар хожигдож, хагас шигшээд орж чадалгүйгээр хасагдсан юм.

Уг тэмцээний эхний тоглолтын шилдэгээр 24 дугаартай тоглогч Х.Номин-Эрдэнэ, 2 дахь тоглолтын шилдэгээр 7 дугаартай тоглогч Г.Дамдинжав, 3 дахь тоглолтын шилдэгээр 13 дугаартай тоглогч Д.Энх-Амгалан нар шалгарлаа.

Сонирхуулахад, Олон улсын сагсан бөмбөгийн холбоо буюу ФИБА-гаас 5х5 Дэлхийн хамгийн шилдэг ур чадвартай багийг тодруулдаг "FIBA U17 World Skill Challenge" Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монголын эрэгтэй багийн тамирчид аваргаар тодорч, алтан медаль, цомын эзэд боллоо. Мөн  дэлхийн FIBA 5×5 сагсан бөмбөгийн анхдугаар ур чадварын тэмцээнд монгол хөвгүүд 111, 109, 99 оноо авж гурван рекордын эзэн болжээ. Түүнчлэн энэхүү тэмцээний MVP буюу "Үнэ цэнэтэй тоглогч"-оор Г.Болор-Эрдэнэ тодорсон байна.

 

 

Уучлаарай: Монгол Улсын Их хурлын сонгуулийн тухай хууль, Харилцаа холбооны зохицуулах хорооны өгсөн чиглэлийн дагуу бүх мэдээний сэтгэгдлийг түр түдгэлзүүлэв