Эмийн эргэлтийн сангийнхны хүсэлтийг хүлээн авлаа


Эмийн эргэлтийн сангийнхны хүсэлтийг хүлээн авлаа
2020 оны 09 сарын 08. 05 цаг 37 минут

Аймгийн Засаг дарга Ц.Идэрбат өнөөдөр Засаг даргын орлогч Ц.Чогсомжав, ЗДТГ-ын дарга Ж.Ганбаатар, харьяа хэлтсүүдийн удирдлагуудтай уулзаж хэд хэдэн асуудлаар хэлэлцэж, үүрэг даалгавар өглөө.

Тухайлбал, 2020 оны аймгийн Засаг даргын 05 дугаар албан даалгаврын хэрэгжилт, түүнтэй холбогдсон үйл ажиллагаа, Урьдчилсан сэргийлэх арга хэмжээг зохион байгуулах тухай” өнгөрсөн 08 дугаар сарын 27-ны өдөр гарсан А/369 дүгээр захирамжийн хэрэгжилт, өвөлжилтийн бэлэн байдал, Ковид-19, томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх, СӨБ, ЕБС-иудын хэвийн үйл ажиллагааг тогтворжуулахыг үүрэг болголоо.

Мөн тэд 2020 оны улс, аймгийн хөрөнгө оруулалтаар гүйцэтгэж байгаа бүтээн байгуулалтын талаар хэлэлцэж, явц удаашралтай байгаа ажлуудын хар жагсаалт гаргах, 2021 оны төсвийн хөрөнгө оруулалтын ажлын хэсэг гаргаж Улаанбаатар хотод ажиллуулахаар боллоо.

Хурлын төгсгөлд сумдын Эмийн эргэлтийн сангийнхны хүсэлтийг зөвшилцөж, 2020 оны 12-р сарыг дуустал эмийн эргэлтийн сангуудад тусгай зөвшөөрлийг олгохоор боллоо. Үүнийг тодруулбал, 2018 онд аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаанаар Эмийн эргэлтийн санг Эрүүл мэнд төвд харьяалуулснаас үүдэн сумдад ЭЭС-ийн хууль эрх зүйн байдал тодорхойгүй, хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэгдээгүй хүндрэл үүсээд байсан юм. Иймд Ц.Идэрбат хүсэлт гаргасан сумдын саналыг хүлээн авч ирэх оныг хүртэл тусгай зөвшөөрөл олгох шийдвэр гаргалаа.

Хэнтий аймгийн ЗДТГ

 

Уучлаарай: Монгол Улсын Их хурлын сонгуулийн тухай хууль, Харилцаа холбооны зохицуулах хорооны өгсөн чиглэлийн дагуу бүх мэдээний сэтгэгдлийг түр түдгэлзүүлэв