Антибиотикийг зохистой хэрэглэцгээе


Антибиотикийг зохистой хэрэглэцгээе
2020 оны 09 сарын 14. 03 цаг 39 минут

Үндэслэл: Хүн амын дунд нянгийн шалтгаант халдварт болон үрэвсэлт өвчнүүдийн тохиолдол төдийлөн буурахгүй, харин ч нэмэгдэх хандлагатай байна. Антибиотикийн хэрэглээ, нянгийн тэсвэржилтийн тулгамдсан асуудлыг зохистойгоор шийдвэрлэхийн тулд юуны түрүүнд нянгийн эсрэг үйлдэлтэй эмийн зохистой хэрэглээний талаарх стратегийг дэлхий дахины орчин үеийн чиг хандлагатай уялдуулах тодорхой шаардлага тулгарч байна. Нянгийн антибиотик мэдрэг чанарыг тодорхойлох, халдварыг багасгах, ялангуяа амьсгалын зам, чих хамар хоолой шээс, бэлгийн замын нянгийн гаралтай өвчин эмгэгийн үед антибиотик болон нянгийн эсрэг үйлдэлтэй бусад эмийг зохистой хэрэглэх, бүрэн төгс эмчлэх нь тулгамдаж буй асуудал болоод байна. Хүн амын дунд нянгийн халдвар өргөн тархаад зогсохгүй, улмаар өвчин архагших гол шалтгаан болж байна.

Дэлхийн улс орнуудад эмийн гаж нөлөөний улмаас эмчлүүлэгчид хөгжлийн бэрхшээлтэй болох, удаан хугацаагаар хэвтэн эмчлүүлэх, хөдөлмөрийн чадвараа алдах, урагт төрөлхийн гажиг үүсэх зэрэг хүн амын эрүүл мэндэд хор уршиг учраад зогсохгүй, эмчилгээ, эмнэлгийн тусламж үйлчилгээнд зарцуулагдаж буй эдийн засгийн зардал ч өсөн нэмэгдэж байна.

Эрүүл мэндийн байгууллагууд нянгийн эмэнд тэсвэржих үзэгдлээс сэргийлэх, эмнэлгээс шалтгаалсан халдварын шалтгааныг зогсоох, эрсдлийг бууруулах, нянгийн эмнэлзүйн бүхий хяналтыг сайжруулах чиглэлээр антибиотикийн зохистой хэрэглээг төлөвшүүлэх, эмэнд нянгийн тэсвэржилт үүсэхээс сэргийлэх стратегийг хэрэгжүүлэх, эмийн гаж нөлөөг бүртгэн мэдээлэх зэрэг үйл ажиллагааг зохион байгуулсан.

Монгол Улсын хүн амын дунд эмийн зохистой хэрэглээний наад захын ойлголт, хандлага бага багаар төлөвшиж байна. Иймд “Антибиотикийг жорын дагуу хэрэглэе” “Антибиотикийн даслаас урьдчилан сэргийлье” уриан дор эрүүл мэндийн байгууллагууд олон нийтийн мэдээллийн хэрэгслээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ болон иргэд олон нийтэд чиглэсэн үйл ажиллагааг зохион байгуулах, сурталчлах зайлшгүй шаардлагатай байна.

Зорилго: Антибиотикийн зохистой хэрэглээг төлөвшүүлэх, эмэнд нянгийн тэсвэржилт үүсэхээс сэргийлэх аяныг эмч, мэргэжилтнүүд,  иргэдийн дунд зохион байгуулна.

Зорилт:

  • Эмч эмнэлгийн ажилчдын антибиотик эмийн хэрэглээ, нянгийн тэсвэржилтийн талаарх мэдлэг хандлагыг сайжруулах
  • Үйлчлүүлэгчдийн антибиотик эмийн  хэрэглээ, нянгийн тэсвэржилтийн талаарх мэдлэг хандлагыг сайжруулах

“Антибиотикийг жорын дагуу хэрэглэе” “Антибиотикийн даслаас урьдчилан сэргийлье” уриан дор 1 сарын хугацаанд эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлэх үйл ажиллагааг эмч, мэргэжилтнүүд болон иргэдийн дунд эрчимтэй зохион байгуулж, олон нийтийн мэдээллийн хэрэгслэлээр дараах чиглэлээр хүргэнэ. Үүнд:

  • Эрүүл мэндийн төвүүд эмч, эмнэлгийн ажилчдын антибиотик эмийн хэрэглээ, нянгийн тэсвэржилтийн талаарх мэдлэг хандлагыг сайжруулах ажлын хүрээнд өөрийн зүгээс хийгдэж байгаа халдвар үүсгэгчийг илрүүлэн оношлох, тандах, нянгийн антибиотикт мэдрэг шинж чанарыг тодорхойлох, хянахад чиглэгдсэн лабораторийн оношилгоо, шинжилгээний арга хэлбэр, шинэ техник, технологи, шинжилгээний арга аргачлал нэвтрүүлсэн, микробиологийн судалгаа шинжилгээний талаар бодит мэдээллийг эмч, мэргэжилтнүүдэд, иргэдэд өгөх
  • Иргэд эмийг өөрсдөө дур мэдэн замбараагүй хэрэглэдэг зохисгүй байдлаас шалтгаалж антибиотикийн хэрэглээ өсөхийн зэрэгцээ эмийн гаж нөлөө ихсэх, нянгууд антибиотикт  тэсвэртэй болох, хоруу чанар нь нэмэгдэх улмаар эмчилгээний зардал өсөх зэрэг үр нөлөөний талаар мэдээлэл өгөх
  • Иргэдэд  антибиотик болон нянгийн эсрэг үйлдэлтэй эмийг эмчийн заалтын дагуу зохистой хэрэглэх, жороор худалдан авах ач холбогдлыг ойлгуулах талаар мэдээлэл хийх
  • Эмийн гаж нөлөөг илрүүлэх, бүртгэн мэдээлэх үйл ажиллагаанд эрүүл мэндийн байгууллага, иргэн хүний үүрэг оролцоо ач холбогдлын талаар мэдээлэл өгөх

Зохион байгуулагч: Хэнтий аймгийн Эрүүл мэндийн газар

Хамтран зохион байгуулагч: Аймгийн нэгдсэн эмнэлэг болон сум, өрх, сум дундын эмнэлэг, эмнэлгийн болон хувийн эмийн сангууд

Хугацаа: 2020.09.07-10.07

Гарах үр дүн:

-Эрүүл мэндийн байгууллагуудын халдварын үүсгэгчийг илрүүлэн оношлох, тандах, нянгийн антибиотикт мэдрэг шинж чанарыг тодорхойлох, хянах, лаборторийн оношилгоо, шинэ техник, технологи, шинжилгээний арга аргачлал микробиологийн судалгаа шинжилгээний ажил эрчимжинэ.

-Нян эмэнд тэсвэржихээс сэргийлэх, эмнэлгээс шалтгаалсан халдварын тархалтыг зогсоох, эрсдэлийг бууруулах, анхаарал татаж буй нянгийн эмнэлзүйн сорилт, хяналт сайжирна.

-Иргэдэд  антибиотик болон нянгийн эсрэг үйлдэлтэй эмийг эмчийн заалтын дагуу зохистой хэрэглээ төлөвшинө.

-Эмийн гаж нөлөөний  бүртгэн мэдээлэх, дохио илрүүлэх үйл ажиллагаа сайжирна.

Нийт эрүүл мэндийн байгууллагууд төлөвлөгөөний дагуу хэрэгжүүлсэн ажлын тайланг 2020 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн дотор ouyanga2001@yahoo.co.uk хаягаар ирүүлнэ үү.

Лавлах утас: 88032849, 98560068

 

Уучлаарай: Монгол Улсын Их хурлын сонгуулийн тухай хууль, Харилцаа холбооны зохицуулах хорооны өгсөн чиглэлийн дагуу бүх мэдээний сэтгэгдлийг түр түдгэлзүүлэв