Харгуй хот доторх 460 м.кв замыг засварлалаа


Харгуй хот доторх 460 м.кв замыг засварлалаа
2020 оны 09 сарын 16. 05 цаг 29 минут

Харгуй ХХК улсын таван чиглэлийн 729 км авто замыг хариуцан ажиллаж, орон нутгийн зам засварын ажлыг тендерээр гүйцэтгэдэг. Энэ жилийн үер борооноос шалтгаалан Чингис хотын доторх авто зам маш ихээр эвдэрсэн учир 35 сая төгрөгийн батлагдсан төсвөөр 460м.кв замыг засварлалаа. Үүнд Хишгийн уулзвар, Монголбанкны хойд талын уулзвар, Хан бүргэд болон Номин супермаркетын уулзварыг аймгийн Засаг даргаас өгсөн үүрэг даалгаврын дагуу хийж гүйцэтгэжээ.

Одоогийн байдлаар хийгдэж байгаа Нэгдсэн эмнэлгийн хойд талын 116 км авто замын ажил энэ сарын 10-ны үеэр дуусна. Мөн удахгүй Норовлин чиглэлийн 25 км сайжруулсан замын хусалтын ажлыг хийх юм байна.

Өвлийн бэлтгэл ажлын тухайд цас хусах техник, машн механизм, цас хайлуулах бодис болон шаардлагатай нөхцөлд зам нөхөх хүйтэн асфальтыг бэлдсэн байна. Мөн Цэнхэрмандал суманд 10 хүний бүрэлдэхүүнтэй шуурхай ажлын хэсэг 12 сарын 1-нээс 4 сарын 1-ний хооронд байнгын бэлэн байдалд байрлаж ажилладаг аж.

 

Уучлаарай: Монгол Улсын Их хурлын сонгуулийн тухай хууль, Харилцаа холбооны зохицуулах хорооны өгсөн чиглэлийн дагуу бүх мэдээний сэтгэгдлийг түр түдгэлзүүлэв