Мэндчилгээ


Мэндчилгээ
2020 оны 09 сарын 17. 10 цаг 46 минут

Монгол Улсад Барилгын салбар үүсч хөгжсөний 94 жил, Хэнтий аймагт шинэ үеийн барилгын салбар үүсч хөгжсөний 60 жилийн ойн баярын баярыг тохиолдуулан Барилгын салбарын инженер, техникийн ажилтан, ажиллагсад, үе үеийн барилгачид та бүхэнд чин сэтгэлийн мэндчилгээг дэвшүүлье.

Барилга угсралтын “Их Даян Бүүвэй” ХХК нь 2003 оноос барилгын  материалын гадаад дотоод  худалдаа, 100 айл дахь “Одкон” барилгын материалын төвд бөөний худалдааг эрхлэн, 2011 оноос үйл ажиллагаагаа өргөтгөн барилга угсралт, засвар үйлчилгээ, тохижилтын ажлуудыг хийж гүйцэтгэсэн. Компаниа чадавхжуулах, инженер, техникийн болон мэргэшсэн ажилчдынхаа ур чадварыг сайжруулах, мэргэшүүлэх зорилгоор Барилгын хөгжлийн төвтэй хамтран тогтмол сургалтанд хамруулан ажиллаж байна.

Бид сургууль, цэцэрлэг болон орон сууцны 9 барилга угсралтын ажил, 17 удаагийн барилгын их засварын ажил, 21 удаагийн барилгын фасад засварын ажил, 9 удаагийн дулааны шугам сүлжээний ажил, 12 удаагийн тохижилт ногоон байгууламжийн ажил болон 6 удаагийн материал нийлүүлэх ажлыг чанарын өндөр түвшинд захиалагчийн сэтгэлд нийцүүлэн улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгөөр хийж гүйцэтгэсэн.

Манай компанийн ажлын чанар, гүйцэтгэл, удирдах чадварыг үнэлэн Төв аймгийн 90 жилийн ойн медаль, Монголын жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийн өрсөлдөх чадварыг дэмжин судлах төвийн "Үндэсний компанийн засаглал" хөтөлбөр дэх аж ахуй нэгж байгууллагын манлайлагч, удирдах албан тушаалтны "Цагаан сүлд" одонгоор тус тус шагнасан.

Аж ахуйн нэгж, байгууллага, ард иргэдийн ая тухтай ажиллаж амьдрах тохилог нөхцлийг бүтээн баяжуулагч барилгын салбарын ажилтан, инженерүүд та бүхний ажил үйлс өөдлөн дэлгэрч, амжилт бүтээлээр дүүрэн байх болтугай.

 

 “ИХ ДАЯН БҮҮВЭЙ” КОМПАНИЙН ЗАХИРАЛ Д.МАНДАЛБАЯР 

Уучлаарай: Монгол Улсын Их хурлын сонгуулийн тухай хууль, Харилцаа холбооны зохицуулах хорооны өгсөн чиглэлийн дагуу бүх мэдээний сэтгэгдлийг түр түдгэлзүүлэв