Мэндчилгээ


Мэндчилгээ
2020 оны 09 сарын 17. 11 цаг 05 минут

Монголын нийт барилгачид, бүтээн байгуулагчид, хөрөнгө оруулагчид та бүхэнд Барилгын салбар үүсч хөгжсөний 94 жил, Хэнтий аймагт шинэ үеийн барилгын салбар үүсч хөгжсөний 60 жилийн ойн баярын мэндийг дэвшүүлье.

Ньюконстракшн ХХК нь 2000 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд барилга угсралт, авто замын үйл ажиллагаа эрхлэн явуулдаг. Бид мэргэжлийн өндөр ур чадвартай инженер техникийн ажилчид, барилгын мэргэшсэн ажилчидтай төдийгүй захиалагч болон харилцагч байгууллагуудын сэтгэл ханамжид нийцүүлэн ажиллахад шаардагдах үндсэн техникийн болон бага механикжуулалт, вакум цонхны үйлдвэр, туслах үйлдвэр, бетон узель, мужаан цех зэргээр бүрэн хангагдсанаар бусдаас үл хамааран барилга угсралтын үйл ажиллагааг явуулж байна.

Манай компани 2014 онд Хэрлэн суманд 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил, 2017 онд Бэрх тосгонд Онцгой байдлын хэлтсийн Аврах, Гал унтраах ангийн барилга угсралтын ажлын А, Б блок, 2020 онд Хэнтий аймгийн Дадал сумын Нутгийн удирдлагын ордоны барилга зэрэг барилга угсралт болон их засварын ажлуудыг орон нутгийн төсвийн хөрөнгөөр хийж гүйцэтгэсэн. 

Бид цаашид технологийн бүтээн байгуулалтыг өрнүүлэх, үйлдвэржилтийг өргөжүүлэх, ард иргэдийн ажиллаж, амьдрах эрүүл орчныг бүрдүүлэх, барилгын үйлдвэрлэлийн чанар, найдвартай ажиллагаа, барилгачдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэхэд анхаарч ажиллах болно.

Нийгэм эдийн засгийн бүтээгч хүчнүүдийн нэг болсон эрхэм барилгачид Та бүхэндээ эх орныхоо бүтээн байгуулалтыг өргөжүүлэн хөгжүүлэх нэр хүндтэй бөгөөд хариуцлагатай үйлсийн төлөө бүтээлчээр хандаж, хамтран ажиллахдаа таатай байх болно.

Барилгачдын яруу алдар бадартугай!

 

"НЬЮКОНСТРАКШН" КОМПАНИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ Д.СУГАРСҮРЭН

Уучлаарай: Монгол Улсын Их хурлын сонгуулийн тухай хууль, Харилцаа холбооны зохицуулах хорооны өгсөн чиглэлийн дагуу бүх мэдээний сэтгэгдлийг түр түдгэлзүүлэв