Мэндчилгээ


Мэндчилгээ
2020 оны 09 сарын 17. 11 цаг 36 минут

Зуун зуунаар үнэлэгдэх их бүтээн байгуулалтыг өрнүүлж, улс, аймаг, орон нутгийнхаа хөгжил дэвшлийн төлөө оюун ухаан хүч хөдөлмөрөө зориулан хөдөлмөрлөж буй барилгачид, инженер техникийн ажилтан Та бүхэндээ Монголын барилгын салбар үүсч хөгжсөний 94 жил, Хэнтий аймагт шинэ үеийн барилгын салбар үүсч хөгжсөний 60 жилийн ойн баярын мэндийг дэвшүүлье.

Ханбүргэд Хэрлэн компани 2019 онд барилгын тусгай зөвшөөрлийн эрх аван, арван хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулагдаж, аймаг, орон нутгийнхаа бүтээн босголт, хөгжил цэцэглэлтийн ажилд гар бие оролцон, хувь нэмрээ оруулахаар ажлын гараагаа эхлүүлээд байна. Бид үйлчилгээний газар бүхий найман давхар 33 айлын орон сууцны барилгыг энэ оны 12 дугаар сард ашиглалтанд өгөх юм. Одоогийн байдлаар гурван туслан гүйцэтгэгч компанитай хамтран, жар гаруй хүний бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байна.

Цаашид үйл ажиллагаагаа өргөжүүлэн, орон нутагтаа чанарыг эрхэмлэсэн барилга, орон сууцнуудыг барьж, нутгийн зон олон Хэнтийчүүд та бүхэнтэйгээ хамтран, ирээдүйн сайн сайхан хөгжил дэвшлийн түүчээ болон ажиллах болно.

Их бүтээн байгуулалтыг өрнүүлж, энгүй бүхнийг бүтээгч эрхэм Та бүхэндээ ажлын амжилт хүсье.

 

ХАНБҮРГЭД ХЭРЛЭН КОМПАНИЙН ЗАХИРАЛ ЧИНБАТЫН АМГАЛАНБААТАР

Уучлаарай: Монгол Улсын Их хурлын сонгуулийн тухай хууль, Харилцаа холбооны зохицуулах хорооны өгсөн чиглэлийн дагуу бүх мэдээний сэтгэгдлийг түр түдгэлзүүлэв