Мэндчилгээ


Мэндчилгээ
2020 оны 09 сарын 17. 11 цаг 56 минут

Хан Хэнтийн хөгжил дэвшлийн төлөө нэгдэж, төрөлх нутагтаа ая тухтай, сайхан амьдрах, ажиллах нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө хичээн зүтгэж, хөдөлмөрлөж яваа барилгын салбарын хамт олондоо Хэнтий аймагт шинэ үеийн барилгын салбар үүсч хөгжсөний 60 жилийн ойн баярын мэндийг хүргэе.

Манай компани Барилга, хот байгуулалтын яамны Барилга угсралт, сантехник, цахилгаан хангамж, интерьер, орчны тохижилтын ажлын тусгай зөвшөөрлийн хүрээнд үйл ажиллагаа явуулдаг.

Бид одоо аймаг, орон нутгийнхаа иргэдийг хашаандаа ая тухтай амьдрах орчин нөхцлийг бүрдүүлэх зорилгоор ахуйн хэрэглээгээ бүрэн шийдсэн тохилог хаусуудыг барьж орон нутгийнхаа бүтээн байгуулалтад гар бие оролцон, иргэд, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд, байгууллагуудтай хамтран ажиллаж байна.

Цаашид аймаг орон нутгийнхаа бүтээн байгуулалтад идэвхийлэн оролцож, орчин үеийн шинэ хотыг цогцлоон, өнгө үзэмжийг сайжруулж, түмэн олныхоо тав тухтай ажиллаж, амьдрах таатай орчныг бүрдүүлэхийн төлөө компаниа чадавхжуулан, инженер, техникийн ажилтнуудаа мэргэшүүлж, “Шинэ бүтээн байгуулалт”-ын төлөө сэтгэл, зүтгэл нэгдэн урагшлах болно.

Барилгын салбарын эрхэм Та бүхний улс орныхоо хөгжил цэцэглэлтийн төлөө бүтээн байгуулсан үйлс бүхэн дэлгэрэх болтугай.

 

ХАН ХЭНТИЙН ЗАМ КОМПАНИЙН ЗАХИРАЛ ЮМХАНДЫН ЦОГХҮҮ

Уучлаарай: Монгол Улсын Их хурлын сонгуулийн тухай хууль, Харилцаа холбооны зохицуулах хорооны өгсөн чиглэлийн дагуу бүх мэдээний сэтгэгдлийг түр түдгэлзүүлэв