Улсын бүртгэлийн хэлтэс 15214 сонгогчийн нэрсийн жагсаалтыг Хэрлэн сумын сонгуулийн хороонд хүлээлгэн өглөө


Улсын бүртгэлийн хэлтэс 15214 сонгогчийн нэрсийн жагсаалтыг Хэрлэн сумын сонгуулийн хороонд хүлээлгэн өглөө
2020 оны 09 сарын 18. 02 цаг 33 минут

Улсын бүртгэлийн хэлтсийн дарга Б.Төрхүү Хэрлсэн сумын 12 хэсгийн хороонд санал өгөх 15214 сонгогчдын нэрсийн жагсаалтыг Хэрлэн сумын Сонгуулийн хорооны дарга Г.Болдод хүлээлгэн өглөө. Сонгуулийн санал авах байруудад сонгогчдын нэрсийг энэ сарын 21-нээс эхлэн байрлуулах юм.

Сонгогчдын нэрсийн жагсаалтанд буруу бүртгэгдсэн, эсвэл бүртгэгдээгүй зэргээр асуудал гарвал сонгуулийн санал өгөхөөс өдрөөс 14-өөс доошгүй хоногийн өмнө УБХ-т гаргах боломжтой.

Хэрлэн сумын сонгуулийн хороонд 95 итгэмжлэгдсэн ажилтан томилогдон ажиллаж байгаа бөгөөд 10 дугаар сарын 2-нд СЕГ-аас программын сургалтын баг ирж танхимын сургалтыг зохион байгуулах юм байна.

Уучлаарай: Монгол Улсын Их хурлын сонгуулийн тухай хууль, Харилцаа холбооны зохицуулах хорооны өгсөн чиглэлийн дагуу бүх мэдээний сэтгэгдлийг түр түдгэлзүүлэв