Гамшгийн эрсдэлийн тойм судалгаа хийгдлээ


Гамшгийн эрсдэлийн тойм судалгаа хийгдлээ
2020 оны 09 сарын 19. 05 цаг 30 минут

Хэнтий аймгийн сүүлийн 10 жилийн гамшиг ослын мэдээлэл, судалгааг үндэслэн Гамшгийн эрсдэлийн тойм судалгааг энэ сарын 7, 8-ны өдрүүдэд хийж гүйцэтгэжээ. Сүүлийн 5 жилд тус аймагт зонхилон тохиолдсон Ой, хээрийн гал түймэр, Хүн малын гоц халдварт өвчин, Үер, Цасан болон шороон шуурга, Зуд гэсэн таван төрлийн гамшгийн төрөл дээр тулгуурлан эрсдэлийн үнэлгээг хийсэн байна.

Гамшгийн эрсдэлийн тойм судалгааг үнэн зөв боловсруулан гаргаснаар  тохиолдож болох гамшиг ослоос урьдчилан сэргийлэх, тохиолдсон үед хохирол багатай даван туулах, гамшгийн дараах сэргээн босгох үйл ажиллагааг оновчтой зөв үнэлж хэрэгжүүлэх, гамшгийнүеийн удирдлага зохион байгуулалт шуурхай зохион байгуулагдах зэрэг талын ач холбогдолтой юм.

Аймгийн тойм судалгааг гаргах ажлын хэсэгт аймгийн Онцгой комиссын гишүүд, 18 сум, 3 тосгоны Засаг даргын Тамгын газрын дарга, Байгаль орчины улсын хяналтын байцаагч нар оролцож, 2 өдрийн турш хамтран ажилласан байна.

Уучлаарай: Монгол Улсын Их хурлын сонгуулийн тухай хууль, Харилцаа холбооны зохицуулах хорооны өгсөн чиглэлийн дагуу бүх мэдээний сэтгэгдлийг түр түдгэлзүүлэв